Dark Light
Нийгэм | 2025-04-11

МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧДААР ХАМГААЛУУЛАХААР ЗОРИОД ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Энэ зураг бол Монгол Улсын энхийг сахиулагчдаар хамгаалуулахаар ирсэн олон зуун Өмнөд Судан иргэд. Тэд орон нутагт нь зэвсэгт мөргөлдөөн гарахад өөрсдийг нь авран хамгаалж чадна гэж монголын энхийг сахиулагчдад л итгэж, Абьемном суурин дахь “Сүбээдэй” түр баазын гадаа олноороо цугласан нь энэ. Орой бүр баазыг бараадан хоноглочиход өглөө нь эргээд л явна. Орой эргээд л ирнэ. Энэ нь аюул осол тохиолдвол авран хамгаалж чадах баатрууд гэж монгол цэрэгт итгэдэгтэй нь холбоотой.
Энэ талаар НҮБ-ын цахим хуудаст НҮБ-ын цэрэг тэр дундаа Монголын энхийг сахиулагчид аюул ослоос зугтаж ирсэн 800 гаруй дүрвэгчийг богино хугацаанд хамгаалалтад авч, эрсдэлээс хамгааллаа. Одоо ч хамгаалсаар байна. Монгол энхийг сахиулагчдыг Өмнөд Суданчууд “Бурхнаас бидэнд илгээсэн бэлэг” гэж өргөмжилдөг нь зүгээр ч нэг тодорхойлолт биш болохыг бидэнд нотлон харууллаа” хэмээгээд иргэдийг аюул, эрсдэлгүй орчинд хамгаалах үндсэн үүргээ Засгийн газар нь авч хэрэгжүүлэхийг ч мэдээлэлдээ дурджээ. 
Мэдээллийн дор "Баярлалаа, Монгол цэрэг", "Хамгаалалтад байгаа иргэдийн нэрийн өмнөөс НҮБ-ын цэрэгт талархаж байна", "Та бүхний ач тусыг хэзээ ч мартахгүй", "Талын монголын цэргүүд гайхалтай байна", "UNMISS танд баярлалаа, та манай ард түмэнд тусламж хэрэгтэй үед нь алдаа гаргаагүй"  гэсэн талархлын сэтгэгдлүүд дүүрэн байна. Мөн  дүрвэгчдийг эрсдэлээс хамгаалахад Өмнөд Суданы орон нутгийн захиргаа, Засгийн газар нь ажиллах ёстойг ч сэтгэгдэл хэсэгт бичжээ. 
“Сүбээдэй” түр бааз нь Абьемном сууринд байрладаг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний 14 дүгээр ээлжийн I мотобуудлагын рот энд үүрэг гүйцэтгэж байгаа юм. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00