Dark Light
Нийгэм | 2025-04-11

УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН БҮСҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөний төсөлд хөгжлийн бүсүүдийн чиг үүргийг тодорхойлж, нийгэм, эдийн засаг, соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх, цаашид 193 мянган ажлын байрыг шинээр бий болгохоор тусгасан. Энэхүү зорилтод хамгийн их оролцоо бүхий Улаанбаатар хотын дагуул хотууд, эдийн засгийн тусгай бүсүүд болон үйлдвэрлэл, технологийн паркуудын удирдлага, төлөөлөл нартай хамтарсан уулзалтыг нийслэлийн Ерөнхий Архитектор, Хот байгуулалт хотын стандартын газраас өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад НЗДТГ, Багахангай дагуул хот, Хүннү дагуул хот, Агросити, Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс, Эмээлт эко аж үйлдвэрийн парк, Налайх үйлдвэрлэл технологийн парк, Багануур үйлдвэрлэл технологийн парк, Багахангай үйлдвэрлэл технологийн парк болон “Жайка”-ийн Монгол дахь төслийн багийн төлөөлөл оролцов. Тус уулзалтаар Улаанбаатар хотын хөгжлийн бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд шаардлагатай шийдэл, арга зам болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн юм. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00