Хятад улсын хойд бүс нутгаар буюу ӨМӨЗО, Хөбэй мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй иргэдийн анхааралд:
Хятад улсын Онцгой байдлын газраас ойрын өдрүүдэд хүчтэй салхи, шуурга дэгдэх төлөвтэйг сэрэмжлүүлж байна. Иймд та өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах сэрэмжлүүлгийг мөрдөхийг анхааруулж байна. Үүнд:
1. Гадаа явах шаардлагагүй бол гэртээ байх,
Хүчтэй салхи салхилах үед гадаа гарахаас зайлсхийж, яаралтай бус тохиолдолд аль болох гэртээ байхыг зөвлөж байна.
2. Мод, цахилгааны шон, сурталчилгааны самбараас хол байх,
Эдгээр зүйлс унах, хугарах аюултай тул ойртохгүй байх,
3. Өндөр байшингийн ойролцоо болгоомжтой явах,
Цонх, дээврээс эд зүйл унах эрсдэлтэй тул өндөр барилгын хажуугаар явахдаа анхаарал, болгоомжтой байх,
4. Цахилгааны аюулгүй байдлыг хангах,
Салхи цахилгааны шугамд нөлөөлж болзошгүй тул шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдийг салгах,
5. Тээврийн хэрэгслээ найдвартай газар байрлуулах,
Мод, самбар, хашааны ойролцоо тээврийн хэрэгслээ орхихоос зайлсхийх,
6. Хүүхэд, ахмад настныг гадагш гаргахгүй байх,
Салхинд өртөх эрсдэлтэй хүмүүсийг хамгаалах,