Dark Light
Нийгэм | 2025-04-11

ИХЭР: ИХЭНХ ХҮМҮҮС ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛДӨӨ УМБАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрүүл агаарт биеэ чийрэгжүүлэх, биеийн хүчний ажил хийхэд таатай. Аливаа эерэг хандлагыг сайн ашигла. Бусдаас ирэх ойлгомжгүй тодорхойгүй хандлагыг ч тайван хүлээж ав. Сэтгэл доторхоо ил тод илэрхийлэх хэрэггүй. Таагүй нөхцөл байдлаас зайлсхий. Гэртээ зүгээр суухыг үл хүсэн, олон хүнтэй газарт очихыг хүснэ. Гэхдээ элдэв янзын хүмүүстэй харилцахаас болгоомжил.
 
Үхэр: Ажлын хэт ачааллаас зайлсхий. Та тэмцэх чадвар байсан ч хүрэх боломжгүй зүйл бас байна. Бүхнийг хүчээр дийлдэггүйг сайн сана. Эрт унтаж амар. Өвчин туссан хүмүүс бүрэн курс эмчилгээ хийлгэ. Ямар нэг шинэ санаа нь алдаанд хүргэх учир түр хүлээ. Хамтын ажиллагааны бичиг баримтдаа хяналт тавихгүй бол алдагдалд ороход бэлэн байна.
 
Ихэр: Ихэнх хүмүүс хүсэл мөрөөдөлдөө умбана. Та санасандаа хүрэхийн тулд хий бодолд авталгүй, бодит ажил барьж ав. Та цагаа зөв зарцуулж байж, ахуй амьдралаа тэнцвэртэй, бүтээмжтэй болгоно. Өөрийн тогтвортой найдвартай ар талыг бүрдүүл. Хуучин найзуудтайгаа холбоо барьж цагийг хамт өнгөрүүл.
 
Мэлхий: Эрч хүч буурч магадгүй. Бага зэрэг ядарсан байна. Өнөөдөр чухал уулзалт бүү төлөвлө. Гэр бүлд шалтгаангүй таагүй харилцаа үүсэж, муу хүмүүсээс болж хагарал гарах магадлалтай. Хосуудын харилцаа хөндий хоосон мэт байсан ч яваандаа хэвийн болно. Халдварт өвчинд өртөж болзошгүй байна. Эрүүл мэндээ сайн хамгаал.
 
Арслан: Танд харилцаандаа эргэлзэх үндэслэл байх бололтой. Цаашдын харилцаагаа шийдэх чухал яриа өрнүүлнэ. Аливаа харилцаанд төвийг сахисан байр суурь баримтал. Өнөөдөр эрүүл мэндийн байдлаас болж биед тань бага зэрэг зовуурь илэрнэ. Сайн амралт болох үйл ажиллагаа бодож ол.
 
Охин: Энэ өдөр таны хувьд гэр орны цэмцгэр тохилог байдал чухал. Гэр бүлийнхээ хүмүүсийг баярлуулах үйл ажиллагаа зохион байгуул. Зарим үйл явдал танд төвөг удах ч далдуур таныг ивээсэн мэт санагдана. Амьдралд аз, эз хосолдог гэдгийг ойлгох болно. Сүмд хийдэд очиж өөрийгөө ариусгахыг од эрхэс зөвлөж байна.
 
Жинлүүр: Ойр дотнын хүмүүстээ сэтгэл зүрх, цаг заваа зориулснаар амьдралд тань эергээр нөлөөлж, эрч хүч нэмнэ гэдгийг од эрхэс зөвлөж байна. Тэднээсээ заавал талархлын үг сонсохыг бүү хичээ. Зүгээр л урагшаа харж, тэднийхээ төлөө амьдар. Өнөөдөр ажил хийхэд хамаг анхаарлаа хандуулж чадна. Гэхдээ зөв амьдрах болон эрүүл хоолны дэглэм баримтал.
 
Хилэнц: Биеийн эсэргүүцэл сайжруулах арга хэмжээ аваарай. Аливаа хүнд ажлаас зайлсхий. Архи дарснаас хол бай. Сэтгэлийн дуудлагаа зөв мэдэр. Мөрөөдлийн амьдрал ямар ч байдлаар эхэлж болно. Найз нөхөд тань зочлон ирж, таны сэтгэлийн доторх асуудлыг хуваалцах болно.
 
Нум: Энэ өдөр адал явдалд дурлана. Жирийн үед хийдэг зүйлээсээ өөр зүйл хийхийг хүснэ. Мэдрэмжтэй зангаар бусдыг уриалан дуудаж чадна. Хайр дурлалын харилцаандаа чин сэтгэлээсээ ханд. Хүсэл сонирхол нэг байх ч одоогийн үүсэх нөхцөлд сэтгэлзүйн төвөгтэй байдал илрэх бололтой. Хоолны зөв дэглэм барих нь эрүүл мэндэд тустай үе. Сэтгэл санаа ч сайхан байна.
 
Матар: Чухал шаардлагатай хүнд нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахын тулд зөвхөн саруул ухаан төдийгүй мэдрэмждээ захирагд. Гадуур салхинд алхаж, толгойгоо бага ч гэсэн амраагаарай. Энэ нь танд илүү их амралт тайвшрал авч ирнэ. Хамт ажиллагсадтайгаа харьцах харьцааг илүү бүтээлч шинжтэй байлга.
 
Хумх: Ямар нэгэн шалтгаанаар ойрын үед амарч чадахгүй байгаа бол эргэн тойрондоо гэнэтийн тааламжгүй зан гаргаж магадгүй. Идэвхтэй амрах, шинэ мэдлэг олж авах зэрэгт тохиромжтой үе. Хувийн амьдралд өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс хайрын холбоо тогтож болзошгүй. Нэр төр болон хайр дурлалын асуудал дээр ялихгүй зүйлээр өөрийгөө азгүй нэгэн гэж бүү буруутга.
 
Загас: Өнөөдөр эн тэргүүний чухал зүйлүүдээ түрүүлж хийх хэрэгтэй. Найз нөхдөө зөв сонго. Дотоод зөн билиг сайн байна. Хайртай хүнтэйгээ цуг байх нь таныг завгүй бас аз жаргалтай байлгана. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах цаг. Сайн хүмүүжүүлэх юм бол хожим түүнийхээ үр шимийг хүртэх болно. Залуу хүмүүс амьдралыг тань өөрчлөхөд хүчтэй нөлөө үзүүлж чадахуйц хэн нэгэнтэй танилцах болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00