Dark Light
Нийгэм | 2025-04-12

ЦОГТЦЭЦИЙ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙСАН УУРХАЙН АЖИЛЧИД ХООЛНЫ ХОРДЛОГО АВЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах хоол хүнсний хангамж үйлчилгээг авдаг 4 уул уурхайн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Тодруулбал, Цогтцэций суманд байрладаг хоол хүнсний хангамж үйлчилгээ авдаг дөрвөн компанийн ажилчдын дунд хоолны хордлогын шинж тэмдэг энэ сарын 9-ны өдөр илэрсэн байна. Одоогоор хоолны хордлогын 197 тохиолдол бүртгэгдсэнээс 150 гаруй хүн эмнэлэгт, 44 хүн гэрээр эмчлүүлж байгаа аж.

Хордлого авсан иргэд 20-48 насныхан бөгөөд гүйлгэх, халуурах, гэдэс базлах, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Одоогоор ХӨСҮТ-өөс зургаан хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг халдварын голомтод эрсдэлийн үнэлгээ хийх, шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хордлогод орсон нийт 24 хүний өтгөнөөс сорьц авч нян судлалын лабораторид шинжлэхэд 19 сорьцод Salmonell spp бактери илэрсэн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00