Нийслэлийн хэмжээнд энэ долоо хоногт нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замд саад учруулж зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөө дагуух ТҮЦ-үүдийг нүүлгээд байна.
Тэгвэл ирэх даваа гарагт ТҮЦ эрхлэгчид Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлах аж.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны эх сурвалжийн мэдээлснээр тэд нийслэлийн удирдлагаас гаднын франчайз дэлгүүрийн эрх өгөхийг шаардаж байгаа юм байна. Дээрх шаардлагыг хүлээн авахаас татгалзвал өлсгөлөнгөө тэмцлийн хурц хэлбэрт шилжүүлэх ажээ.
АДМИН








Нийгэм






