Dark Light
Нийгэм | 2025-04-12

НОГООН АВТОБУСНУУД ӨӨРӨӨ ӨНХРӨӨД ИРСЭН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хоёр жил дамнан, цагийг эзлэн, завсаргүй 11 удаа хойшилсны эцэст ногоон автобусны анхан шатны шүүх хурал болов. Тул биш жараахайнууд нь тунан үлдлээ, Хотын дарга Д.Сумъяабазар гэрчээр мэдүүлэг өгсөн бол түгжрэлийн экс сайд Ж.Сүхбаатар  гэртээ харилаа. Хотын даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, тендерийн дарга Г.Энхтайван нар гэм зэмгүй үлдлээ.

Учруулсан хохирлоо барагдуулсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг 6 жил, гэртээ гэдсээ хутгалсан А.Жавхлантбаатар 3 жил хоригдохоор болж, бусад нь угаасаа түгжээ ихтэй хотод ийш ийш тийш сэлгүүцэхгүй хэдэн жил болохоор шийтгүүллээ.

Ингэхэд цавчаа ногоонууд Вьетнамаас гүйсэн монгол адуу шиг өөрөө өнхрөөд ороод ирсэн болж таарлаа. Нэг бол будаг нь  овойсон биш ханхалсан,  Евро-5 мотортой цоо шинэ техник байсан, эс бол эртний гар хийцийн хэт хутга, хөөрөг шиг жинхэнэ хуучны нүнжигтэй эд байсан болж таарлаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00