Dark Light
Нийгэм | 2025-04-12

ТӨГРӨГ НУУРААС ДОЛЛАР ОЛЛОО Ч ГЭЖ БАЙХ ШИГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төгрөг нуур нэртэй, доллар нуур хочтой болсон нүүрсний орд хөөцөлдсөн  муур ба хулгана гэдэг тоглоом биш шоглоом Монгол даяар үргэлжилж байна. Х.Баттулга чаддаг юм бол минийх гэдгийг нотлоод олоод аваарай ч гэж байх шиг. Н.Учрал нь 3 хайрцаг материал өрөөд, олчихсон шүү, энэ Таных шүү дээ, бро гэж байх шиг. Х.Баттулга САМЕХ компани надад хамаагүй ээ гэж байхад Х.Баттулгын өмгөөлөгч нь манай даргад 2007 он хүртэл бол хамаатай л даа ч гэж байх шиг. Төгрөг нуурын орд Доллар нуурын орд болоод оффшорт орохдоо 2007 оноос хойш бол дарга өөрөө биш даргын төрсөн эгч, даргын төрсөн охин хоёрын яг адилхан нэртэй компани байсан баримт бичиг хайрцаг дүүрэн байна аа ч гэж байх шиг. Төгрөг нуурын ордыг төгрөгөөр 150 саяыг 3 сараар зээлдүүлээд, зөвшөөрсөн гарын үсэггүй зүгээр булааж авсан шүү ч гэж байх шиг.

Хууль зүйн сайд Алтангэрэл, уул уурхайн сайд Туваан хоёр даргынхаа зарсан гэх Төгрөг нуурын ордыг улсад буцаан хураах, олон улсаас хуулийн туслалцаа авах, хөрөнгө хураах, хонго ухах даалгавар аваад ч байх шиг, өгөөд ч байх шиг. 30 жил жонхууруулсны шийтгэлд 3 саяын цалингаар л торгуулчихлаа шүү дээ гэж байх шиг. Авна даа гээд 18 жил мартсан стратегийн ордууд ер нь байгаа юм уу гэж байх шиг. Ордоор нь авсан нь ордонд суудаг, шуудайгаар нь шуусан нь шоронд суудаг  нь Монголын ч ёс шүү  дээ ч гэж байх шиг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00