Dark Light
Нийгэм | 2025-04-12

ИЛ БАЙГАА ГЭРЭЭГ ИЛ БОЛГО!

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Мега төслүүдийн эсрэг Миний Монголын тэмцлийн арга хэлбэр улам олон арга хэлбэрээр баяжиж байна. Ураныг эсэргүүцэгчид Улаанбаатарын дарга Х.Нямбаатар пловны тавган турмерик нэрийн дор шар нунтаг нууж байсныг юм бүхний эсрэг тэмцэгч бүсгүй илрүүллээ.

Үзүүлэнгийн материал бүрдүүлэхийн тулд өвчтэй зээр элдэж авчрах зэрэг эх орныхоо төлөө уриа дор эх орны эсрэг хөлс хүчээ урсгаж байна. Угаасаа ил байгаа ураны гэрээг ил болго гэдэг шаардлага хүчтэй тавьж байна. Ил болго гээд байгаа ураны гэрээ чинь энэ л байна шүү дээ гэж линкийг нь өгчихсөн тул тэмцлийн дараагийн шатанд шилжиж, “Ураны гэрээг далд хий!” гэдэг уриа лоозон өлгөж магадгүй байна. Ил байгаа гэрээг энэ янзаараа бол унших, бүр уншаад мэдчихэж магадгүй хэмжээнд тэмцэл хурцадсаар байна. Мал уранаас болж хорджээ гэтэл мал эмнэлэг ургийн гажгаас болсон гэсэн тул тэгвэл хүн өвдсөн гэх мэтээр тэмцэл дуусахааргүй байна. Бэлэн зэхээний 8 толгойтой тугал олдохгүй байгаа тул бэлчээрт явсан зээр төхөөрөөд, дотроос яг 8 уушги олсон байх зэрэг үзүүлэнгийн материал өөрчлөгдөж байна. Уранаа олборлож эхлээгүй байгаа тул ураныг эсэргүүцэхэд олон толгойтой оёмол зүймэл чихмэл, өвчтэй амьтан, хүн зэрэг үзүүлэн сурталчилгааны эд материал хэрэгтэй байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00