Монголын улс төрд поп урлагийн шинэ одод олон олноор төрөн гарсаар байна. Зам тээврийн сайд, цор ганцхан эхнэртээ чинхүү үнэнч, төмөр зам, төмрийн уурхайн хувийн ашиг сонирхлоо төр, улсдаа тушаагч Борхүүгийн Дэлгэрсайхан гэдэг шинэ поп Дива тодорлоо.
Б.Дэлгэрсайхан яамны газрын дарга нарыг томилолтоор явах төдийгүй бүр чөлөө авахыг хориглолоо. Яамны газрын дарга нар болон тэдний ах дүү, амраг садан, ангийн нөхөд өвдөх, үхэх эрхгүйгээр эх орон, ард түмнийхээ төлөө шүд зуун тэмцэх ариун үүрэг хүлээлээ. Чөлөө авахыг хориглосон тул өрөөндөө эм, тариа бэлэн байлгах, цахим эрүүл мэнд төслийг бие дээрээ хэрэгжүүлэх, ах дүү хамаатан саднуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, сайдын бүрэн эрхийг дуустал өвдөхийг хориглох шаардлагатай байна.
Харин сайд бол өөр хүн шүү, өөр хүн. Яагаад гэвэл Ерөнхий сайдаас чөлөөгөө авчихна.