Dark Light
Нийгэм | 2025-04-12

АЛТНЫ ҮНЭ 3200 АМ.ДОЛЛАР ДАВЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Худалдааны дайн даамжирч байгаа нь хөрөнгө оруулагчдыг эрсдэл багатай хөрөнгө худалдан авахаар яаравчлахад хүргэсэн бөгөөд ам.долларын ханш суларснаар өнөө өглөө нэг унц алтны үнэ 3200 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, алтны үнэ энэ долоо хоногт 5 гаруй хувиар өсөж 3219.73 ам.долларт хүрсэн байна. Ам.долларын ханш огцом суларч байгаа нь алтны ханш өсөх гол шалтгаан болж байна гэж “Tastylive” фирмийн шинжээчИлья Спивак хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын бараанд ногдуулах гаалийн татварыг 145 хувьд хүргэж нэмэгдүүлсний зэрэгцээ олон арван улс оронд ногдуулах гаалийн татвар үйлчилж эхлэх хугацааг 90 хоногоор хойшлуулсны дараа хөрөнгийн биржийн томоохон индексүүд мөн унасан байна. 

Д.Трампыг татвар нэмэгдүүлэх шийдвэр гаргах бүрт Хятад улс хариу татварыг нэмэгдүүлсээр байгаа бөгөөд АНУ-ын бараанд ногдуулах татвараа 84 хувиас дээш өсгөж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлээд байна. “Capital.com”-ын санхүүгийн зах зээлийн шинжээч Кайл Родда хэлэхдээ, 3500 ам.доллар бол алтны дараагийн үнэ гэсэн байна. 

Татвар тарифаас гадна Төв банкны эрэлт, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, Ойрх Дорнод болон Европ дахь геополитикийн тогтворгүй байдал, алтаар баталгаажсан биржийн арилжааны сан руу орох урсгал нэмэгдсэн зэрэг нь энэ онд алтны ханш өсөхөд нөлөөлжээ. 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00