Dark Light
Нийгэм | 2025-04-12

СОГТУУ ЖОЛООЧ ХҮН ДАЙРЧ ХӨНӨӨЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 11-ний өдөр “Хэнтий аймагт эмэгтэй хүн машинд дайруулж, нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч 30 настай эрэгтэй нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ 27 настай, эмэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон,

мөн өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон дуудлага мэдээллийг шалгахад Хюндай маркийн автомашиныг 55 настай, эрэгтэй нь жолоодон ухрах үйлдэл хийх үедээ 48 настай, эрэгтэйг дайрч амь насыг хохироосон харамсалтай тохиолдлууд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочийг цагдаагийн байгууллага шалгалтын явцад олж тогтоон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлжээ.

Жолооч ТА замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, ухрах үйлдэл хийхдээ өөрийн болон бусдын туламжтайгаар автомашины эргэн тойрныг гүйцэт шалгах, хурдаа хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэлтэйг ухамсарлах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас АНХААРУУЛЖ байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00