Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль 5 дахь өдрөө үргэлжлэв.
Энэ удаагийн фестивалиар Бүгд найрамдах Узбекистан улсын хоолны амт, соёлыг онцолж, төрөл бүрийн урлагийн тоглолт, хоолны тэмцээнүүд зохион байгуулж, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн лам нар нэг тонн хэмжээтэй ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэж, монгол хоолны соёлыг түгээж байна.
Мөн фестиваль үргэлжлэх хугацаанд залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд зохион байгуулагдаж байна.
"UB food" фестивалийн маргааш буюу 4 дүгээр сарын 13-ны өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
Тус фестиваль маргааш буюу 4 дүгээр сарын 13-ны 21:00 цагт өндөрлөнө.
Цаашид НЗДТГ-аас “UB food” фестивалийг жуулчид, хоол сонирхогч, тогооч мастеруудын хүсэн хүлээдэг, зорин ирдэг, олон улсын арга хэмжээ болгохыг зорьж байна.