Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Төв аймгийн баруун, Өвөрхангай, Булганы хойд, Сэлэнгэ, Архангайн өмнөд, Дундговь, Говь-Сүмбэрийн зүүн хэсгээр 1.0-10.0 см цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтийн Норовлин 10.0 см, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 9.0 см зузаан цастай байна.
Нийгэм | 2025-04-12
Сэтгэгдэл бичих