БИЛГИЙН ТООЛЛЫН 16 /2025.04.13/ НЯМ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ШАРАГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.07-19.39
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын 4 сарын 13, Адьяа гараг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, хар хулгана өдөр. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.