2025 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Цэвэр агаар танд хэрэгтэй эрч хүчийг өгөх өдөр. Эрүүл сайхан агаар сэтгэлд буй муу муухайг үлдэн хөөх болно. Эрч хүчтэй бөгөөд эерэг ухаалаг байвал удахгүй амжилт таныг тойрон хүрээлэх болно. Энэ өдөр харилцаанд үүссэн асуудал хялбархан шийдэх бололтой.
Үхэр: Хайрын харилцаанд болгоомжтой ханд. Та байнга завгүй байснаас гэр бүлийн хүнээсээ гомдлын үг сонсоход хүрнэ. Мөн хардалт таны амьдрал гай тарьж магадгүй. Дэмий зүйлд эрч хүчээ бүү үр. Ямар ч хэрэггүй ажил хэргээр бүү хөөцөлд. Найз нөхдийн сайхан сэтгэл, өгөөмөр занд найдаж болно. Тэдний тусламж таны сэтгэл санааг өөдрөг болгоно.
Ихэр: Өнөөдөр олон хүмүүсийн анхаарлын төвд байж, өөрчлөгдөж буй нөхцөл байдалдаа түргэн зохицож чадна. Гэр бүлд маргаан үүсэж болзошгүй. Бусдын үгийг үл сонссон, өөрийгөө зөвтгөсөн хандлага их байх болно. Маргаанд ялагч гэж байхгүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрвөл энэ бүхэн энх тайвнаар шийдэгдэнэ.
Мэлхий: Залуу хүмүүс хайр сэтгэлтэй учирна. Бие даасан байдал бол таны бусдаас ялгарах гол тал гэдгийг батал. Алдаа гаргахаас бүү ай гэхдээ, хууль зөрчиж болохгүй. Бие султай хүмүүсийн эрүүл мэнд сайнгүй байх тул эмчийн хяналтад орж, эмчилгээгээ таслахгүй байхад анхаар.
Арслан: Өнөөдөр сэтгэл зүйн тогтвортой байдалдаа их анхаарал тавих шаардлагатай. Хий дэмий зүйлд аз турших хэрэггүй. Амьдрал санаснаас энгийн гэдэг дүрмийг байнга санаж яв. Байгаадаа сэтгэл хангалуун байх зарчмыг баримтал. Ахимаг насны хүмүүс эрүүл мэндээ анхаар. Таны хэтийн төлөвлөгөө биелэгдэх магадлалтай.
Охин: Мөнгөө хэрхэн зөв зарцуулах талаар сайн судал. Хайртай хүмүүс, гэр бүлийнхэндээ цаг зав гаргаж, тэднийгээ баярлуул. Эцэг, эхчүүд үр хүүхдүүдээ хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол санаанд тань хүрэхгүй байгаа бол арга хэмжээ аваарай. Гэхдээ хэт их бүү санаа зов. Хамтдаа сайн ярилцах аргыг сонго.
Жинлүүр: Өнөөдөр сайн амарч болно. Харилцаагаа өргөжүүлэх шаардлага гарна. Харин сэтгэлийн хөөрөл ихтэй хүмүүстэй ямар нэг шалтгаанаар бүү харьц. Сэтгэл татмаар санал ирсэн ч бүү хүлээн ав. Нийгмийн ажилд оролцох шаардлага гарвал нэг үгээ олон давтах хэрэггүй. Худал амлалт бүү өг. Хэлэх үгээ нухацтай байх тал дээр сайн ажилла.
Хилэнц: Халамжтай сайн эцэг эх байхыг хичээх өдөр. Үр хүүхдүүддээ үлгэр жишээ болох сайн үйлийг хамтдаа хий. Тэднийг сайхан сэтгэлтэй болгохын тулд одоогоос анхаарах хэрэгтэй болжээ. Ямар нэг тэнэг алхам таны гэр бүлд хожим хохирол учруулж магадгүй. Удирдлагатайгаа бүү муудалц. Нөхцөл байдал сайн тал руугаа удахгүй эргэнэ.
Нум: Гэр бүлдээ сайн анхаарал тавь. Өнөөдөр гэр бүл, эцэг эхтэйгээ ойрхон байх хэрэгтэй болно. Хүүхдүүдийн хүмүүжил, харилцааны асуудалд таны оролцоо шаардлагатай болно. Гэхдээ аливаа зөрчил хялбар шийдэгдэнэ. Материаллаг байдлаа дээшлүүлэхэд анхаар. Өнөөдрийн тулгарах сорил туршилтад сул талаа бүү харуул. Улам эрч хүчтэй болох хэрэгтэй гэдгийг сана.
Матар: Таныг хувь заяаг буруу тийш эргүүлж болзошгүй харилцаанаас хол бай. Эсрэг хүйсийн хүний гадаад төрх, гоо сайханд өнөөдөр хэт татагдана. Сэтгэл татам хүнтэй уулзах боловч амьдралд таатай өөрчлөлт өгөх эсэх нь тодорхойгүй байна. Наргиж цэнгэхдээ буруу санаатны урхинд орох магадлалтай байна. Олныг хамарсан хэрүүл маргаанаас зайлсхий.
Хумх: Сэтгэл хангалуун өдөр. Бусдад сэтгэл гаргахаас бүү төвөгшөө. Та хүчирхэг, эрч хүчтэй байвал ойр дотнын хүмүүс тань амьдрах урам зоригоор дүүрэн байна. Дотнын хүмүүсийнхээ төлөө амьдарч байгаа гэдгээ сайн ухаар. Од эрхсийн байрлал танд гэнэтийн бэлэг илгээнэ. Амьдралаас хүртэх боломжтой бэлгээ өөрийн мэдрэмжээр олж ав.
Загас: Дотоод сэтгэлээ сонсох, бясалгал хийх өдөр. Сүм хийдэд очиход өлзийтэй сайн. Эерэг бодол санаатай байх тал дээр анхаарлаа төвлөрүүлж, өнгөрсөн үеийн гомдлоо март. Сэтгэл шаналлаас болж архаг өвчин сэдрэх магадлалтай байна. Өөрийн сайн талыг олж таних тал дээр азтай байх бололтой.