Dark Light
Нийгэм | 2025-04-13

ОРОН ГЭРГҮЙ БОЛСОН ИРГЭДЭД ТУСЛАХ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с,  зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас тус сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа унасан байна.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы  шийдвэрээр дахин ашиглах боломжгүй болсон айл, өрхүүдэд гэр олгох тусламжийн цуваа өнөөдөр хөдөллөө.
 
Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд газар орон дээр үүсэн нөхцөл байдалтай танилцаж,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00