Dark Light
Нийгэм | 2025-04-13

ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

Талууд Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бататган бэхжүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй ажлуудын явцын тухай санал, мэдээлэл солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд цаашид хийх ажлуудын талаар ярилцав. 

Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргаанаас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулаад, энэ хүрээнд Монгол Улс, АНУ харилцан ашигтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцсоныг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба мэдээлжээ. 

Сэтгэгдэл бичих

Санал болгох мэдээ

Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30