Улсын харцага Г.Ганхуяг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утгатай постыг цахим хуудастаа нийтлээд устгажээ. Тодруулбал: Тэрбээр буутай зургаа нийтлэн, зурагныхаа тайлбарт "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг Учрал, Тэгшбаяр хоёрын жишээн дээр нүдээрээ харлаа. Хэн үхэх ялтай вэ" гэх утгатай байжээ.
Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулашгүйгээр цагдан хорьсон байна. Түүнийг цахим хуудсаараа бусдын амь насанд заналхийлсэн хэмээн буруутган 48 цагийн хугацаанд баривчилсан аж.