Dark Light
Нийгэм | 2025-04-13

ҮХЭР: ӨӨРИЙН ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ УХАМСАРЛА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувийн амьдралд эрсдэл байна. Хүмүүстэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Хэрүүл маргаанд та хожигдох болно. Бүх зүйлд алтан дунджийг барих зарчмыг барь. Өнөөдөр та эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Гол асуудал дээр анхаарлаа төвлөрүүлж чадвал та амжилтад хүрч чадна.

Үхэр: Өөрийн хүлээсэн үүргээ ухамсарла. Төлөвлөсөн ажлаа илүү цагаар ажиллаж дуусгах нь дараагийн алхам хийхэд их нэмэр болно. Олон нийтийг хамарсан улс төрийн ажилд тохиромжтой өдөр. Хэлэх үгээ маш сайн бэлд. Цагийг нь олсон хошигнол егөөдөл их амжилт олно. Олны хүч оломгүй далай гэдэг үгэнд найдаж болно.

Ихэр: Энэ үед бизнес эрхлэгч нар их орлого олно гэж найдаад хэрэггүй. Гэхдээ цаг үеийн таагүй хандлагуудтай бүү эвлэр. Үүссэн нөхцөл байдлаас гарах гарц хай. Ямар нэг гарц заавал ол. Худлаа амласан хүмүүс бус зовлон үзсэн хүн танд тусална. Хувийн амьдралдаа та сэтгэл хангалуун бус байх магадлал байна. Бурууг өөрөөсөө олж харахыг хичээ.

Мэлхий: Ойрын төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд богино хугацаанд бүх чухал ажил хэрэг, төлбөр тооцоогоо дуусга. Хугацаа дөхсөн өр төлбөрөө төлж барагдуулахыг од эрхэс зөвлөж байна. Ашиг орлого олоход таатай нөлөөлнө. Таны сэтгэн бодох, задлан шинжилгээ хийх чадвар ажил хэргээ урагшлуулахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэнэ.

Арслан: Санхүүгийн хувьд тааламжтай өдөр болно. Санхүүгийн амжилтаа ахиулах боломж гарна. Зарим хүн албан тушаал дэвшиж магадгүй. Нийгмийн чиглэлээр гаргасан шийдвэр амжилт олж нэр хүндээ өсгөх боломж өгнө. Шинэ боломжийн үүд нээгдэх тул зөв шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Худалдаа, арилжаа наймаа хийхэд тохиромжтой.

Охин: Энэ өдөр учир шалтгаангүй өр тавих, мөнгө зээлүүлэх хэрэггүй. Санамсаргүй хэрүүл маргаан бий болно. Хайртай хүндээ сэтгэл дундуур байж магадгүй. Хардалт сэрдэлтээр дүүрэн байгаа бол чин сэтгэлээсээ ярилцахыг хичээ. Үнэн сэтгэлийн яриа хөрсөн зүрхийг ч бүлээцүүлэх болно. Ажлын ачаалал их байх тул амрах цаг олдохгүй. Та өөрөө өөрийнхөө эрх ашигт анхаарлаа хандуулах ёстой.

Жинлүүр: Эрсдэлтэй алхам бүү хий. Мэдэхгүй асуудлаараа оролдож, сонирхолгүй хүрээлэлд орохгүй байхыг хичээ. Таныг сорьж шалгах хандлага бусдад байгаа тул амьдралын зарим хэсэг тань ил гарна. Юу ч тохиолдсон та ирээдүйн сайхан амьдралын үндэс суурийг тавихын төлөө өөрийн гэсэн зорилгоо алдахгүй байхыг зөвлөж байна. Өөртөө итгэлтэй, мэдлэг чадвартай хүмүүс эрсдэлийг ч зөв тийш чиглүүлж чадна.

Хилэнц: Ихэнх хүмүүсийн амьдрал идэвхтэй байх болно. Аливаа шинэчлэл, зохион байгуулалтыг хийхэд таатай байна. Гэр бүлийн харилцаа тогтвортой байвал амьдрал тань амар тайван болно. Буруу зуршлаа хаяхыг уйгагүй оролдох хэрэгтэй. Өөртөө итгэлгүй хүмүүс сэтгэл санаагаа цаг хугацааны шалгуурт нийцүүлэхийн тулд ихэд чармайх хэрэгтэй болно.

Нум: Эрүүл мэндийн ерөнхий байдал суларч байгааг мэдэрнэ. Дархлаагаа дэмжиж, эрүүл агаарт амьдрах талаар нухацтай бодно. Өнөөдөр анхааралтай байхгүй бол сайхан саналуудад толгой эргэх бололтой. Зөвхөн тодорхой асуудлуудыг шийдэхэд цаг зав болон авьяас чадвараа гаргахыг од эрхэс зөвлөж байна.

Матар: Шийдвэр гаргасан бол бүх зүйлийг өөрийнхөөрөө хий. Энэ өдөр санхүүгийн үйл хэрэгт сөрөг нөлөө ихэснэ. Өмнөө байгаа саад бэрхшээлийг даван туул. Таны амьдралын эрч хүч, шаргуу тэмүүлэл тань эргэн тойрныхны харилцаанд эергээр нөлөөлнө. Биеийн дасгал хөдөлгөөн хийх, гэр бүлийн харилцаандаа цаг гаргах зэрэгт тааламжтай.

Хумх: Дотнын хүмүүсийнхээ өмнөөс хариуцлага үүрэхэд бэлэн бай. Ажил хэрэгт өмнөх төлөвлөгөөг өөрчлөх шаардлага гарна. Шинэ нөхцөл байдалд зохицуулсан төлөвлөгөө зохиовол сайн үр дүн гарна. Эрүүл мэндээ бэхжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээ ав. Хууч өвчтэй хүмүүст сайн эмчилгээ хэрэгтэй.

Загас: Ажил хэрэгт хөндлөнгийн нөлөөлөл их хэмжээгээр саад болно. Гадаад орчинтойгоо зөрчилдсөн байдалтай байна. Эсрэг тэсрэг үйлчлэл их байгаа тул томоохон санхүүгийн шийдвэр гаргаж аз турших хэрэггүй. Алсын хараа, хүлээцтэй байдал тань бусдаас хүндлэл хүлээнэ. Энэ өдөр өөрийн төсөөлөн бодох чадвар, уян хатан байдлын давуу талыг гарга.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00