Монгол Улсын тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Н.Чимгүүндарь Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Францын үндэсний гавьяаны Хүлэгт баатар одон хүртлээ.
Энэхүү шагнал нь олон улсын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, хариуцлагатай, тууштай, үр дүнтэй ажилласан байдлыг олон улсын хэмжээнд үнэлсэн эрхэм хүндэтгэлийн илэрхийлэл юм хэмээн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цахим хуудастаа нийтэлжээ.