Dark Light
Нийгэм | 2025-04-13

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНСУ-ын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг агаарын чанарын автомат станцаар хангахаар төлөвлөсөн.
Агаарын чанарыг хянах автомат станц суурилуулах ажлыг Архангай аймгаас эхлүүллээ. Энэхүү станц нь хүхэрлэг хий, азотын ислүүд, байгаль орчны суурь үзүүлэлтүүд, нарийн тоосыг 24 цаг тасралтгүй хэмжинэ. Өнгөрсөн хугацаанд 08.00, 12.00, 20.00 цагуудад механик байдлаар төв суурин газруудын агаарын чанарыг хэмждэг байсан бол өнөөдрөөс эхлэн минут тутамд тооцоолох боломжтой боллоо.
Энэ сардаа багтааж Завхан, Увс аймагт агаарын чанарыг хэмжих багажийг суурилуулна. Мөн Хөвсгөл, Орхон, Дархан -Уул аймгууд тавдугаар сард агаарын чанарыг хэмждэг автомат станцтай болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00