Dark Light
Нийгэм | 2025-04-14

НУТГИЙН 80 ХУВЬД БЭЛЧЭЭРИЙН УРГАМАЛ ЦУХУЙГААГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цаг уурын байгууллагаас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр гаргасан мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цухуйгаагүй. Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй.
Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумдын нутгаар дунд, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төвийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна. Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.  
Эх сурвалж | Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00