Иргэн “Б” нь фейсбүүкт “Онлайн ажил байна” гэх зар мэдээлэл байршуулж, зарын дагуу холбогдсон иргэдээс урьдчилгаа мөнгө болох 5000 төгрөгөөс 15,000 төгрөгийг шилжүүлэн авчээ.
Иргэн “Б”-ийн бусдыг хуурч мэхлэн нийт 62 удаагийн үйлдлээр иргэдийн эд хөрөнгийг залилсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.