Олон нийтийн цахим сүлжээнд энэ оны 04 дүгээр сарын 07, 09-ний өдрүүдэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн талаарх мэдээллүүдийг иргэд байршуулсан.
Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн “М” нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35 дахь хэсэгт зааснаар 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.
Мөн иргэн “Б”-ийн энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хархорин худалдааны төвийн орчим 3амын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр дээрх жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.