2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрт гарсан галыг унтраахаар ажиллаж байсан Нийслэлийн гал унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Д.Жанчив амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Түүнийг нас барсны нэг жилийн ойгоор гэр бүлийнх нь хэвлэл мэдээлэлд хандаж, олгох ёстой зарим тусламжийг олгоогүй талаар мэдээлсэн. Ингэхдээ өнгөрөгч пүрэв гараг буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс суулт зарлан гэр бүлээрээ сууж эхэлсэн байдаг. Гэвч баасан гарагт Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэг болон бага охин нь халуурч, эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн үргэлжлүүлж чадаагүй талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн өдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 11-ний баасан гарагт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Д.Жанчив агсны эхнэр Б.Ганцэцэгийг хүлээн авч уулзжээ. Тэрбээр хугацаа өгөхийг хүссэн тул өнөөдрийг буюу даваа гараг хүртэл суултаа хойшлуулсан байна. Гэвч одоогоор ямар нэгэн хариу ирээгүй тул Төрийн ордны баруун хаалганд суултаа үргэлжлүүлэх болсноо хэллээ.
Нийгэм | 2025-04-14
Сэтгэгдэл бичих