Dark Light
Нийгэм | 2025-04-14

ХҮН ХУДАЛДААЛАХ, БЭЛГИЙН МӨЛЖЛӨГИЙН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Прокурорын байгууллага 2025 оны 4 дүгээр сарын 7-ноос 11-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50610, мөрдөн байцаалтын 3016 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 246 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал,

Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 97, Өмчлөх эрхийн эсрэг 67, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 55, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Авлигын гэмт хэрэг 4, Эдийн засгийн эсрэг 2,  Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг 1 хэрэг байна. 

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

- Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтан С.Г нь иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхдөө албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, 

- Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Т” ХХК-ийн албан тушаалтан А.Э нь Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан “триэтаноламин” гэх нэршилтэй химийн бодисыг бусдаас худалдаж авсан, хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

- Насанд хүрээгүй хохирогчийг бусадтай бэлгийн харилцаанд орж байгаа бичлэг байгаа гэж хууран мэхэлж, буудалд биеийг нь үнэлүүлэн бусдад худалдсан Ц.М, Б.Н нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1, 2 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 /Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

- Нэр бүхий иргэдийг биеэ үнэлэхэд зуучилсан, тээврийн хэрэгслээр хангасан Л.Ц-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 1 /Бэлгийн мөлжлөг/, 12.6 дугаар зүйлийн 1, 2 /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж дүүргийн эрүүгийн хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00