Dark Light
Нийгэм | 2025-04-14

ОН ГАРСААР 51 УДААГИЙН ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМЭР БҮРТГЭГДЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар /2025.04.14/ Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархан-Уул аймгийн 36 суманд 51 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
 Хөвсгөл аймгийн  Цагаан-Уул суманд өчигдөр /2025.04.13/  гарсан ой, хээрийн гал түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар анги, Хилийн цэргийн 0257 дугаар ангийн алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг онцгойлон анхааруулж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11