Dark Light
Нийгэм | 2025-04-14

МОНПЕЙГ 200 САЯАР ТОРГОХ ШИЙТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“МобифинансББСБ” ХХК-ийн “Монпей” /monpay/ гүйлгээний цахим систем /application/-ээс зээл авсан иргэн зээлийг банк хоорондын гүйлгээгээр шилжүүлж ашигласны дараа тухайн өдөртөө буцаан төлөхөөр хандсан ч системийн тохиргооноос хамаарч тухайн өдрийн 00 цагаас өмнө төлөх боломжгүй нөхцөл үүссэн тул иргэн Х гомдол гаргаснаар Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Шүүхээс, тухайн зээлийг авсан өдөртөө буцаан төлөх боломжгүй талаар зээлийн гэрээнд тодорхой заасан байхад “зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ зээлдэгчид хуурамч ташаа мэдээлэл өгөх, төөрөгдүүлэхгүй байх” журмын заалтыг зөрчсөн гэж шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, түүнчлэн хуульд зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлж, зээлдэгч түүнийг захиран зарцуулах эрх үүссэнээр зээл олгосон хугацааг тоолж эхлэхээр, зээлийг ашигласан хугацаанд хүү тооцохоор, зээлийн хүү, хугацаа тоолох арга журмаа талууд гэрээгээр тогтоосон байх тул зээлийг авсан өдөртөө төлсөн ч ашигласан хугацааны хүүг 1 хоногоор тооцон төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөхгүй.

Харин, зээлийг авсан өдрөө буцаан төлөх боломжийг хязгаарласнаас үүссэн гэх 1 хоногийн зээлийн хүүд 542 төгрөг төлүүлсэн үр дагавартай харьцуулахад тус банк бус санхүүгийн байгууллагыг 200,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэлийн төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Тойм бичсэн: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиунаа

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11