Dark Light
Нийгэм | 2025-04-14

МЭЛХИЙ: АМАР ХЯЛБАР ЯЛАЛТАД БҮҮ НАЙД

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ялихгүй шалтгаар хэрүүл маргаан бүү дэгдээ. Сайн санаж хэлсэн зөвлөгөөг хүлээцтэй сонс. Таны хувийн эрх ашигтай зөрчилдөх ч бусдын үзэл бодлыг бүү эсэргүүц. Санхүүгийн үйл ажиллагаа явуулах, хууль шүүхийн байгууллагад хандах зэрэгт бичиг баримт бүрдүүлэх үедээ анхааралтай бай.
 
Үхэр: Бизнес эрхлэгч үхрийнхэн бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтэд анхаарах цаг үе. Шийдэл хүлээсэн асуудалд оролцохдоо та хэт хийсвэр юм шиг харагдана. Гэхдээ таныг сайн мэдэхгүй хүмүүс л ингэж ойлгоно. Өөрийгөө бүү дутуу үнэл. Өөдрөг үзэлтэй сайхан санаатай хүн болох гэж өөрийгөө бүү хуур.
 
Ихэр: Од эрхэс таагүй уур амьсгалыг авчрах тул арилжаа наймаанд сайн тооцоотой ханд. Энэ өдөр худалдаа хийх, үнэтэй эд зүйл худалдан авахаас аль болох зайлсхий. Эс бөгөөс та мөнгөө хий дэмий салхинд хийсгэж үүндээ удаан хугацаанд шаналж мэдэхээр байна. Гэхдээ амьдралын эрч хүч өндөр байж бүтээлч чадвар өсөн нэмэгдэнэ. Зөн билэг ч хурц болно. Биеийн эрч хүчээ бүтээлч үйл ажиллагаанд зориулбал тохирно.
 
Мэлхий: Амар хялбар ялалтад бүү найд. Ажлаа өөрчилж, шинэ сорилт туулах боломжийг бүү алд. Зарим хүмүүс бусдыг гарын үзүүрээр удирдах, өөрт ашигтай үйл явдалд татан оролцуулахыг хүсэж байна. Хэт дураараа аашлах нь муу үр дагаварт хүргэнэ. Мөн бусдын өдөөн хатгалгад бүү авт.
 
Арслан: Энэ үед зөн совингоо дагавал хурцадмал асуудал дээр нуруутай байх болно. Аль болох бага ярьж, их сонсох зарчмыг баримтал. Хэрэгтэй үед зохих ёсны мэдээллээ олж авах болно. Өөрийн санал гомдлыг их ил гаргавал зөрчилдөөн үүснэ. Сэтгэл санаа эрс өөрчлөгдөх ч өөрийн үүргээ ухамсарлах мэдрэмж таны зан чанарыг тогтоож байна.
 
Охин: Хэрэв чухал төлөвлөгөө саатсан бол одоо дахин хэрэгжүүлэх цаг. Хөрөнгө оруулалтын ажил танд илүү найдвартай судалгаа хийхэд хүргэнэ. Ямар нэг сайн мэдэхгүй зүйл рүү орж хүчээ үзэх шаардлага үүснэ. Танд буруу болсон нөхцөл байдлаас зөв шийдэл олох асуудал тулгарвал өмнө хийсэн ажил хэргийн алдаагаа засах боломж гарна. Өмнөх түүхэн уламжлалаасаа суралц. Зарим хүмүүс гадаад аялал төлөвлөх бололтой.
 
Жинлүүр: Энэ үед буруу ташаа мэдээлэл, үймээн будлианаас болгоомжил. Санамсаргүй танилцсан хүмүүстэй болгоомжтой харьц. Үнэнч харилцааг эрхэмлэ. Амьдралын замаа зөв сонгосон гэдэгтээ хатуу итгэлтэй байвал гэр бүлийн харилцан ойлголцол улам бэхэжнэ. Хайртай хүнийхээ дэмжлэгт итгэ.
 
Хилэнц: Азад тэгтлээ итгэх хэрэггүй. Энэ үед сохор аз ховор тохиолдоно. Харин боломжийг сайн ашиглаж байж үр дүн гарна. Оюун санааны хүч болон амьдралаас хуримтлуулсан туршлагаа хэрэглэх боломж бий болно. Шинэ ажил хэрэг эхлэх нь хэдий хүнд хэцүү байсан ч итгэлтэйгээр мөрөөдлийнхөө төлөө зүтгэ.
 
Нум: Таны хувийн нөөц бололцоог дүгнэх сайхан боломж гарна. Олсон орлого чинь гарах зарлагаасаа давж байгаа эсэхийг тооцож үзэх цаг. Ажлын ачаалал ихтэй ч өнөөдөр эрч хүчний хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй. Мөнгөний зарцуулалтаа тооцоход амар болгохын тул орлого зарлагын тэмдэглэл сайн хөтөлбөл зохино. Ойр дотнын хүнээ сонсоход цаг зарцуулж, хэрэв харьцаа тань ердийнхөөсөө илүү хөндий бол байдлыг тодорхой болгохдоо бүү эргэлз.
 
Матар: Бизнес эрхлэхэд хүндрэл гарна. Өндөр албаны хүмүүстэй ашигтай харилцаа тогтооход тааламжтай ч хожим таагүй үр дагавартай байж мэднэ. Өөрийн эрх мэдэлтэй холбоотой асуудлаар гэрээ хэлэлцээ байгуулна. Харилцаагаа сайжруул. Нөлөө бүхий хүмүүс болон ашигтай харилцаа холбооны тусламжтайгаар ажлаа алдах асуудлаас ангижирна.
 
Хумх: Энэ өдөр ажил хэргийн уулзалт хийхэд тохиромжтой. Харилцагч түншүүддээ итгэл төрүүлэх алхам хий. Ажил хэргийн хэтийн төлөвт санхүүгийн журам зохиож, түүнийгээ мөрдөхийг хичээх хэрэгтэй. Зарим хүмүүс бусдын итгэл хүндэтгэлийг хүлээж, нөлөө бүхий байр сууринд очих магадлалтай.
 
Загас: Энэ үед олдсон боломжийг сайн ашиглах нь чухал. Та амжаагүй төлөвлөгөөгөө эхлүүл. Энэ зүйл сайн хэрэгжвэл таныг хөл дээр бат зогсоход тусална. Хамтын ажиллагаанд та тэвчээртэй байх нь чухал. Учир нь хэрүүл маргаан гарч болзошгүй байна. Та хайр дурлалд одтой байна. Та шинэхэн хайр дурлалтай учрах болон хөнгөн шохоорхолд автахыг үгүйсгэхгүй.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00