Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 15-нд ихэнх нутгаар дулаарч Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний 20:00 цагаас 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, нутгийн зүүн хагаст багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно.
Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Хэрлэн, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 0...-5 градус хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +8…+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +13…+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +23...+28 градус, бусад нутгаар +19...+24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +1…+3 градус, бусад хэсгээр +6…+8 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +22…+24 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +20…+22 градус дулаан байна.