Улаанбурхан нь халдварлах чадвар өндөртэй боловч вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой халдварт өвчин юм. Сүүлийн өдрүүдэд уг өвчний тохиолдол ерөнхий боловсролын сургуульд төвлөрөн бүртгэгдэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Эрүүл мэндийн байгууллагын зүгээс сурагчид болон хамт ажиллаж, сурч буй иргэдийг улаанбурханы эсрэг вакцинд хамрагдахыг уриалж байна. Энэ нь халдварын тархалтыг хязгаарлаж, өөрийгөө болон бусдыг хамгаалах чухал алхам юм.
Иргэн бүр өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хариуцлагатай байж, халдвараас сэргийлэх нь зүйтэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл, тодруулах зүйлсийн талаар дараах дугааруудад хандана уу: 89016199, 75 103 100