Хөвсгөл аймгийн Мөрөн сум Элст долдугаар баг “Шинэ мөрөн ХХК” худалдааны төвд гал түймэр гарсан тухай дуудлагыг 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 21:34 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан байна. Дуудлагаар Онцгой байдлын газар, Хөвсгөл Ус суваг ХХК-ны алба хаагчид галын тархалтыг зогсоож, бүрэн унтрахаар ажиллаж байгаа бөгөөд үйлчилгээ үзүүлж байсан зарим аж ахуйн нэгж, иргэдийн бараа материалыг аюулгүй зай талбайд зөөн байрлуулжээ. Мөн Цагдаагийн газрын алба хаагчид хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тус Худалдааны төв нь 73х43 метрийн хэмжээтэй, 2 давхар, сэндвичин хийц бүтээцтэй.