Dark Light
Нийгэм | 2025-04-15

"ШИНЭ МӨРӨН" ТӨВ КАРКАС ХИЙЦТЭЙ, СЭНДВИЧ ХУЧИЛТТАЙ БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарсан. Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэл хийлээ.

Өчигдөр оройны 21:34 цагт Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын утсанд “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарч байна гэх дуудлага ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 27 дугаар ангийн 1 дүгээр тасаг 21:35 цагт буюу тухайн дуудлага өгснөөс хойш минутын хугацаанд 2 км орчим замыг туулж галын голомтод очсон. Очиход тус худалдааны төвийн 2 давхрын хэсэг бүхэлдээ шатсан байдалтай байв. Ийн нэмэлтээр 2 дугаар тасгийг дуудаж, офицер болон мэргэжлийн бүрэлдэхүүнээ дуудаж ажилласан.

Уг ажиллагаанд онцгой байдлын газраас 6 техник хэрэгсэл, 52 албан хаагчтай ажиллав. Мөн мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн буюу Хөвсгөл Ус суваг компаниас 3 тээврийн хэрэгсэл очсон байна. Мөн цагдаагийн байгууллага бүрэлдэхүүнээрээ очжээ. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Онцгой комиссын төлөөлөл газар дээр нь очиж ажиллажээ. Аймгийн Онцгой комиссын даргын яаралтай шийдвэрээр аймгийн Онцгой комисс хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү галд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Энэ ажлын хэсэг гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, холбогдох арга хэмжээг яаралтай зохион байгуулна. Мөн нөхцөл байдлын талаар дээд шатны байгууллагад уламжилж ажиллана.

“Шинэ мөрөн” худалдааны төв каркасан хийцтэй, сэндвичэн хучилттай ийм барилга. 260 орчим түрээслэгч уг худалдааны төвд үйлчилгээ явуулдаг байв. Үндсэндээ энэ сэндвичэн барилга гал амархан авдаг. Тиймээс богино хугацаанд эхний хоёр давхар шатаж, нэгдүгээр давхрын дээвэр нурж, цөмөрсөн. Гал унтраах ажиллагаа маш шуурхай зохион байгуулалттай ажиллаж, усны эх үүсвэр тасралгүй хангагдсан.

Уг галтай холбогдуулан хойшлуулашгүй мөрдөн шалгаж ажиллагаа явуулж эхэлсэн. Түймрийн газар ямар нэг олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсээгүй. Хэв журам нөхцөл байдал тайван байсан. Хүний амь нас эрсэдсэн, бэртэж гэмтсэн асуудал гараагүй. Цаашид цагдаагийн албан хаагчид хэргийн газар буюу гал гарсан бүсийг хамгаалалтад манаж хононо. Иргэдийн эд хөрөнгийг цагдаагийн байгууллага хамгаалалтдаа байлгана. Өнөөдрөөс эд хөрөнгийг бүртгэлжүүлж, протокол хөтлөн эздэд нь хүлээлгэн өгнө. Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэгийг эхэлж буй.

Хохирлын хэмжээг тодорхойлж, холбогдох арга хэмжээг авах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар тусгай ажлын хэсэг байгуулагдаж байна. Энэ ажлын хэсэг нь “Шинэ Мөрөн худалдааны төв”-д үйл ажиллагаа эрхэлж байсан 260 түрээслэгчийн хохирлыг хууль, журмын хүрээнд барагдуулах боломжийг судлан, холбогдох шийдвэрүүдийг гаргана.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх ахалж, тодорхой албан тушаалтнууд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтжээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00