Dark Light
Нийгэм | 2025-04-15

АЗИЙН ПРО БОНО ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Хуульчдын холбоо нь “Babseacle” төрийн бус байгууллагатай хамтран Азийн про боно 13 дахь удаагийн чуулга уулзалтыг 2025 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад “Шударга ёсны хүртээмж” сэдвээр зохион байгуулна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Азийн про боно чуулга уулзалтыг санаачлагч “Babseacle” байгууллагын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Брюс Ласки, Гүйцэтгэх захирал Вэнди Морриш нарыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, мөн чуулга уулзалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд Л.Энхсайхан, Ц.Одонжав болон бусад албаны төлөөлөл оролцсон юм.
Уулзалтын үеэр “Шударга ёсны хүртээмж” олон улсын хурлын зарим салбар хуралдааныг Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран зохион байгуулах боломжтой талаар санал солилцлоо. Салбар хуралдааныг шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх болон шүүхийн цахимжуулалт чиглэлд тодорхой сэдвээр хамтран зохион байгуулах төлөвлөлтийг 4-5 сард хамтран хийхээр тохиров. 
Азийн про боно чуулга уулзалт нь бүс нутгийн хуульчдын мэдлэг, туршлагыг хуваалцах, про боно соёлыг түгээн дэлгэрүүлэх, орон орны сайн туршлагыг солилцох, нийтлэг эрх зүйн үнэт зүйлсийг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын чухал арга хэмжээ юм. Олон улсын хуульчид хуран чуулж, олон улсын хурлыг зохион байгуулдаг уламжлал нэгэнт тогтжээ. Жил бүр зохион байгуулагддаг уг чуулгад азийн төдийгүй дэлхийн 30 гаруй орны 500 орчим хуульч оролцдог.
“Babseacle” байгууллагын төлөөлөл Брюс Ласки, Вэнди Морриш нар 2025 оны 04 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж, чуулганы бэлтгэл ажлыг зохион байгуулагч талуудтай уулзалтуудыг хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00