Dark Light
Нийгэм | 2025-04-15

Б.БАТХУЯГ: АЛБА ХААГЧИД ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Тус газрын УСХА хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Батхуяг:

Сүүлийн үед цагдаагийн байгууллагаас олон тооны хэргүүдийг илрүүлж байна. Их хэмжээний бодисуудыг хураан авлаа. Үүний хажуугаар хар тамхитай тэмцэх газар шалгагдаж байсан, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож ял, шийтгэл авч байсан этгээдүүд хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдын нэр хүндэд халдах, гэмт хэрэгт гүтгэх дайралтууд нэлээд бүртгэгдэж байна.

Жишээ нь, хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдыг хураасан бодисоо зарж, борлуулдаг гэх гүтгэлийн чанартай мэдээллүүд явж байна. Мөн өөрсдөө хэрэглэдэг гэх мэдээллүүд ч явж байна.

Хар тамхитай тэмцэх алба хаагчдыг мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр шалгадаг. Дотоодын шалгалт болон ЦЕГ-ын Аюулгүй байдлын албанаас. Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи хэрэглэнэ гэж байхгүй. Энэ хүмүүс хар тамхитай тэмцэхийн тулд тангараг өргөөд нойр хоолгүй, өдөр шөнөгүй, явж байж энэ олон хэргүүдийг илрүүлж байгаа. Өөрийн зорилго, ажил мэргэжлийн үүргээ ухамсарласан залуус байдаг. Энэ харлуулж буй нь Хар тэмцэх газрын хүчийг сулруулах ийм пиар.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00