Dark Light
Нийгэм | 2025-04-15

УУРХАЙН 77 АЖИЛТАН ХОРДЛОГЫН ТОХИОЛДЛООР ХӨСҮТ-Д ЗӨӨВӨРЛӨГДӨН ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөговь аймагт байрлан үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад гуравдугаар сарын 17-ноос хойш хоол хүнстэй холбоотой халдварын 3 удаагийн дэгдэлт бүртгэгдээд байна. Сүүлийн дэгдэлт дөрөвдүгээр сарын 8-нд бүртгэгдсэн ба Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах 3 компанийн 800-гаад уурхайн ажилтан өртсөн ба дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн халдвартын клиникт 119 тохиолдол, гэрээр 40, аймаг орон нутагт 16 тохиолдол тусгаарлагдан эмнэлгийн тусламж авч байна.
Тус уул уурхайн компаниудад дөрөвдүгээр сарын 8-наас ХӨСҮТ-ийн эмнэлзүй, тандалтын мэргэжлийн баг аймгийн ЭМГ салбарын хяналтын мэргэжилтнүүдтэй ажиллаж байна. Мөн өнөөдөр Өмнөговь аймгийн Гурван тэс суманд байрлах уурхайгаас хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй 77 тохиолдол ХӨСҮТ-ийн гэдэсний халдварын тасагт эмнэлгийн тусламж авахаар зөөвөрлөгдөн ирж байна.
Одоогоор урьдчилсан байдлаар хоол хүнсний гаралтай халдварын сэжигтэй тохиолдлын дэгдэлт тул үргэлжлэн тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00