Dark Light
Нийгэм | 2025-04-15

М.ДАВААЖАРГАЛ: СОНИРХОГЧДЫН СҮМО ОЛИМПЫН ТӨРӨЛД ОРОХ МАГАДЛАЛТАЙ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэхь их аварга Хакухо М.Даваажаргалаас тодрууллаа.
-Та эх орондоо хэзээ ирээ вэ?
-Эх орондоо ирээд хоёр хонолоо. Маргааш буцна. Манай багш долдугаар сарын 6-нд 65 нас хүрч, сүмогийн холбооноосоо тэтгэвэртээ гарч байгаа. Өөрөө аварга байсан хүн. Монголоос хоёр их аварга төрүүллээ. Харумафүжи аварга, Тэрэнофүжи Ган-Эрдэнэ аварга нарыг. Дээр нь надад их тусалж дэмжиж, хайрладаг хүн. 2007 онд намайг аварга болоход аваргын ёсолгоо хоёр өөр төрөл байдаг. Бид нэг гал. Аваргын ёсолгоо зааж, зөвлөж эрдэм номоо хайрлаж байсан хүн маань Алтангадас одонгоор тодорхойлогдлоо. Удахгүй эзэн хаан ирнэ. Ер нь манай үе үеийн Японд байдаг элчин сайдууд хэлдэг байсан л даа. Бидний үед элчин сайд гэж юу байх вэ. Энэ хэдэн сүмо барилдаж байгаа хүүхдүүд маань л жинхэнэ хоёр улсын гүүр болж байгаа гэж хэлдэг байсан. Тэр утгаараа өнөөдөр гүүр болж багшийгаа төрийн одонд тодорхойлж байгаадаа баяртай байна.
-Дэвжээний үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа вэ?
-Багштайгаа хамт дэвжээгээ удирдаад хамтдаа явж байгаа. 
-Эзэн хааны айлчлалын талаар ямар бодолтой байгаа вэ?
-Эзэн хаан хун тайж байхдаа Монгол Улсаар аялж байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд айлчлахад Морин хуурын чуулгын бүрэн бүрэлдэхүүн ирж, хамтдаа бид үзэж сууж байсан л даа. Одоо бас урилгаар ирнэ гэж байгаа сонсогдлоо. Миний зүгээс маш их баяртай байна. Монгол Улсыг сонгож, Ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч ирж байгаа нь хоёр улсын хооронд алтан үе ирж байгаа юм болов уу гэж хувьдаа бодож байна.
-Таны хувьд Эзэн хааны цомыг хамгийн олон удаа хүртсэн сумочин гэгддэг?
-Тийм. Би Эзэн хааны цомыг хамгийн олон буюу 45 удаа хүртсэн. Түүндээ бас их баяртай явдаг.  
-Таны хувьд сүмо бөхөөр хичээллэж байгаа өсвөр залуу үедээ юу захих вэ. Мөн өөрийн дэвжээний сумочин хүүхдүүдээ хэрхэн дэмжиж байна вэ?
-Хакухо кап олон улсын хүүхдийн тэмцээн хийдэг шүү дээ. 15 дахь жилдээ хийлээ. 1100 гаруй хүүхэд цугларсан. 15 улсаас хүүхдүүд ирлээ. 3-4 шинэ улсаас хүүхдүүд нэмэгдэж оролцлоо. Сонирхогчдын сүмо гэж байдаг. Манай үе үеийн аваргууд маань орж байсан шүү дээ. Сонирхогчдын сүмогийн холбоонд 84 улс бүртгэлтэй байдаг юм байна. Дэлхийн аварга нь жилдээ нэг болдог. Энэ нь юуг хэлээд байна гэхээр илүү цэцэглээд хөгжих юм бол удахгүй сонирхогчдын сүмо маань дэлхийд гарч, олимпын төрөлд орох магадлалтай байгаа. Тиймээс монголын хүүхэд залуус маань ирээдүйн сүмогийн олимпын аварга болон тодроход маш ойрхон байгаа гэж би боддог юм.    
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11