Dark Light
Нийгэм | 2025-04-15

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРҮҮДИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Онцгой байдлын байгууллагад энэ сарын 13-14-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол, Сэлэнгэ аймгийн Мандал, Дундговь аймгийн Хулд суманд нийт 5 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дундговь аймгийн Хулд суманд гарсан хээрийн гал түймрийг бүрэн унтрааж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Булган аймгийн Бугат, Дорнод аймгийн Халхгол сумдад гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, Хилийн цэргийн алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж байгаа юм.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилтын зэрэг нэмэгдэж байгаа тул хүн бүр ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.    
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11