Dark Light
Нийгэм | 2025-04-15

НИЙСЛЭЛИЙН НОГООН БҮСИЙН ОЙН САНД ТҮЙМЭР ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн аманд ой хээрийн түймэр гарч 10 га шар өвс, 6 га ойн сан бүхий газар түймэрт өртлөө. Түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах ангиудын 31 албан хаагч, нийслэлийн Байгаль орчны газрын 7 байгаль хамгаалагч, 5 урамшуулалт эргүүл, НБОГ, НЦУГ, НОБГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн ажиллаж 14 цаг 37 минутад түймрийг цурамд оруулаад байна. Түймэр тавьсан эзэн холбогдогчийг тогтоохоор албаныхан ажиллаж байна. Хаврын хуурайшилтын үед ой, хээрийн түймэр 1 секундэд 2 метр, 360 градус бүх чиглэлд асар хурдтай тархдаг.
Ил задгай гал гаргах, хог шатаах, тамхины иш хаях зэрэг үйлдэл түймэр гарах нөхцөлийг бүрдүүлдэг тул иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлье.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11