Dark Light
Нийгэм | 2025-04-15

СОЁЛТОЙ ЖОЛООЧИД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Фото зургийг | MPA
Нийтийн тээврийн бодлогын газарт 2025 оны 4 дүгээр сарын 3-15-ны өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Талархал: Иргэн Баатар: Х:10 “Эмээлт хурган-5 шар” чиглэлийн 03-058 гарааш дугаартай жолооч гоё харьцаатай байна. Би сая сууж ирлээ. Зорчигч нараа буухад нь өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж байна. Манай Эмээлтэд ийм сайхан соёлтой жолооч нарыг байнга явуулдаг байгаарай. Баярлалаа.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн М: Ч:66 “Зайсан-11-р хороолол” чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч 4-р дэлгүүрийн буудал дээр зогсоогүй өнгөрч зогссон. Хүүхдээ дагуулаад гүйж очоод суух гэтэл суух хаалга нь хаалттай байсан. Буух хаалгаар нь орох гэтэл гар хавчсан. Шаардлага тавихад хэл амаар доромжилсон. Гомдолтой арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Зорчигч тээвэр нэг ОНӨААТҮГ-ын Ч:66 чиглэлийн 1-166 гарааш дугаартай автобусны жолооч Ж.М-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Шалгагч Энхжаргал: М:1 “5 шар-Офицеруудын ордон” чиглэлийн 25-107 гарааш дугаартай автобусны жолооч Монгол кино үйлдвэр дээрээс хүнээ авахгүй явсан. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Зорчигч тээврийн Нэгтгэл 5-р баазын М:1 чиглэлийн 25-107 дугаартай автобусны жолоочид ЗТХуулийн 14,6 дугаар зүйлийн 9 дэх заалтаар торгуулийн арга хэмжээ авсан.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн Б.Д: Ч:49 “Зүүн салааны хуучин эцэс-МУБИС” чиглэлийн 05-262 гарааш дугаартай автобусны жолооч Цамбагарав буудлаас хүнээ авахгүй хаяад явсан. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 5-262 гарааш дугаартай автобусны жолооч О.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Э: Жолооч кабиндаа тамхи татаад байна. Бичлэгийг нь хийсэн байгаа. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 25-134 гарааш дугаартай автобусны жолооч А.Б-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Э: Хорооллоос Яармагийн 1 дээр буусан. Жолооч маш удаан явж, утсаа хажуудаа тавчихад тасралтгүй Facebook ухаад байх юм. Шаардлага тавихаар тоохгүй. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Жолоочид арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Ү:31 “Зайсан-Цамбагарав” чиглэлийн автобус Ажилчдын соёлын ордон зогсоогүй явсан. Гарааш дугаар хараагүй. Энэ жолоочид арга хэмжээ заавал авч өгнө үү.
Шийдвэрлэлт: Иргэний ирүүлсэн гомдлыг шалгахад тодорхой гарааш дугаар, үйлдсэн өдөр, цаг тодорхойгүй байна.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Д.Б: Ч:48 “Зүүн салааны эцэс-МУИС” чиглэлийн 3-152 гарааш дугаартай автобусны жолооч Зүүн салааны 1-р буудлаас хүнээ авахгүй явсан. Байнга ийм зөрчил илэрдэг. Энэ зөрчлийг нь арилгуулж болдоггүй юм уу? Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 3-152 гарааш дугаартай автобусны камерын бичлэг шалгахад Зүүн салааны 1-р буудал зогсож хүмүүсийг суулгасан байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
 
Иргэний гомдол: Иргэн А.Б: Ү:31 “Зайсан-Цамбагарав” чиглэлийн 15-100 гарааш дугаартай автобусны жолооч нь тамхи татаж байна. Арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 15-100 гарааш дугаартай автобусны камерын бичлэгийг шалгахад тамхи татаагүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн Б.С: Ч:24А “Дүүхээ дэлгүүр-Зүрх уул /Чингэлтэйн эцэс/” 25-017 гарааш дугаартай автобус жолооч Сентоза буудлаас хүнээ авахгүй явсан. Зөндөө удаан хүлээсэн. Арга хэмжээ авч хариу мэдэгдэнэ үү.
Шийдвэрлэлт: 25-017 гарааш дугаартай автобусны жолооч Д.Н-д торгуулийн арга хэмжээ тооцсон.
Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11