Дэлхийг нээе, өөрийгөө нээе, нөхөрлөлөө нээе
Дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах том хүсэл мөрөөдөл, зорилго тээн яваа залуустаа зориулан боловсролын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ханхул Трэйвэл компанийн захирал Oxford Royale Academy, Kaplan International, St. Giles International зэрэг байгууллагуудын албан ёсны төлөөлөгч Б. Түмэннастын сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.
1.Сайн байна уу? Та өөрийгөө болон компаниа товч танилцуулна уу?
Сайн байна уу? Намайг Б. Түмэннаст гэдэг. Би Ханхул Трэйвэл компанийн захирлаар 3 дахь жилдээ ажиллаж байна. Манай компани хүүхэд, гэр бүлүүдэд зориулсан боловсролын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид дэлхийд танигдсан, олон улсад магадлан итгэмжлэгдсэн, Англи улсад төвтэй Oxford Royale Academy, Kaplan International, St. Giles International зэрэг байгууллагуудын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг.
Тодруулж хэлбэл, 10-18 насны хүүхэд залууст зуны амралтаараа АНУ, Их Британи, Франц, Швейцарь, Герман зэрэг орнуудад мэргэжлийн болон англи хэлний хөтөлбөрт хамрагдаж дэлхий ертөнцийг танин мэдэх, өөрийгөө хөгжүүлэх, амьдралынхаа дараагийн үе шатанд бэлдэх, шинэ туршлага хуримтлуулахад нь тусалдаг.
Манай хамт олон Oxford Royale Academy-ийн зуны хөтөлбөрийг 2024 оноос эхлэн албан ёсоор төлөөлөн ажиллаж байна. Монгол болон Монгол улсад оршин суудаг гадаад сурагчдын бүртгэл, зөвлөгөө, визний материал, аяллын зохион байгуулалтыг цогцоор нь хариуцдаг. Oxford Royale нь Дэлхийн 170 гаруй орноос сурагчдыг хүлээн авдаг, 20 жилийн туршлагатай, Английн Эзэн хааны болон Хатан хааны шагналт, олон улсын боловсролын хамгийн нэр хүндтэй зуны хөтөлбөрүүдийн нэг юм.
2. Та яагаад энэ салбарыг сонгон ажиллах болсон бэ?
Мэргэжил болон сурах сургуулиа сонгох нь амьдралын чухал шийдвэр атал сонирхолгүй мэргэжлээрээ суралцаж амьдралынхаа алтан цаг хугацааг алдаж, мөнгө санхүүгээрээ хохирч яваа олон жишээ байдаг.
Би өөрөө 1996 онд 10-р ангиа төгсөөд гадаадад сурах мөрөөдөлтэй байсан юм. Тухайн үед интернэт орж нэг сургууль олоод танай сургуульд сурах хүсэлтэй байна гээд форм бөглөөд явуултал Иелийн их сургуулийн танилцуулга ирээд та манай сургуульд суралцаж болно, өргөдлийн хураамж төлнө үү гэсэн хариу ирж байлаа. Би тэр үед дэлхийн топ сургууль гэдгийг нь ч мэдэхгүй, тэтгэлэг өгдөг ч гэж мэдэхгүй, зөвлөөд өгөх хүн байгаагүй, мөн хурааамжийг төлж чадахгүй байсан учраас орхисон юм.
Тиймээс би өөрийнхөө хүрч чадаагүй мөрөөдөл боломжийг бусад хүүхдүүдэд нээхийн тулд хүүхэд залууст мэргэжлийн чиг баримжаа олж авахад нь туслахыг хүсэж энэ салбарт ажиллаж эхэлсэн. Би боловсролын байгууллагад ажиллаж байсан туршлагатай. Энэ хугацаанд ажигласан зүйл нь ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас нь зохион байгуулдаг аяллын хөтөлбөрт найз нөхөдтэй нь, таньдаг багштай нь явуулах хүсэлтэй байдаг. Мэдээж аюулгүй байдалд нь санаа зовсондоо тэр. Сургуулийн үйл ажиллагаанд хамруулах нь зөв хэдий ч хүүхдийн найз нөхдийн хүрээлэл тэлэхгүй, тухтай бүсдээ л байна гэсэн үг. Харин бид олон төрлийн хөтөлбөрөөс сонгож өөр сургуулийн хүүхдүүдтэй танилцаж найзлах, тэднээс суралцах боломжийг нээж өгдөг. Манай хөтөлбөрт хамрагдан аялангаа дэлхийн нэр хүндтэй их дээд сургуулийн орчинд нь очиж танилцсанаар цаашдаа ямар чиглэлээр, аль сургуульд суралцахаа шийдэхэд нь дөхөм болох юм.
Дэлхий глобалчлагдсан энэ цаг үед “чанартай” боловсрол эзэмшсэн хүн дэлхийн хаана ч ажиллаж, амьдрах боломжтой болсон шүү дээ. Тиймээс манай хамт олны нэг зорилго нь аль нэг сургуулийн дипломтой болох гэхээс илүү чанартай боловсрол эзэмших хүсэл мөрөөдөл, зорилготой монгол залуусыг илүү олон болгоход оршиж байгаа юм.
Иелийн их сургуулийн танилцуулга ирээд та манай сургуульд суралцаж болно, өргөдлийн хураамж төлнө үү гэсэн хариу ирж байлаа. Би тэр үед дэлхийн топ сургууль гэдгийг нь ч мэдэхгүй, тэтгэлэг өгдөг ч гэж мэдэхгүй, зөвлөөд өгөх хүн байгаагүй, мөн хурааамжийг төлж чадахгүй байсан учраас орхисон юм.
3. Мэргэжлийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Жил бүрийн зун Дэлхийн 170 гаруй орноос мянга мянган сурагч хүүхдүүд АНУ, Англи улсад зохион байгуулагддаг энэхүү хөтөлбөрт хамрагддаг. Энэ бол зөвхөн аялал биш — хүүхдүүд өөрийгөө сорих, хөгжүүлэх, мэргэжлийн чигээ олоход нь туслах life changing experience буюу харах өнцгөө өөрчлөх туршлага.
Оролцогчид дэлхийн шилдэг их сургуулиудын хотхонд 2 долоо хоногийн турш амьдарч, ирээдүйн мэргэжлээ чиглүүлж болохуйц салбаруудаас сонголтоо хийн суралцах боломжтой. Жишээ нь бизнес эдийн засаг, хууль, инженерчлэл, хиймэл оюун ухаан, анагаах ухаан зэрэг академик мэдлэг олгох сургалт авахаас гадна амьдралын ур чадвар, өөрийгөө илэрхийлэх ур чадварт суралцаж, олон улсын найз нөхдийн хүрээллийг бий болгож хамтдаа суралцаж, аялах болно.
Бид 2025 оны зун 12-18 насны хүүхэд залуусыг Иелийн Их Сургууль, Колумбын Их Сургууль, Оксфорд, Кэмбрижийн их сургууль, Лондоны Эзэн хааны Коллеж зэрэг дэлхийн нэр хүнд бүхий сургуулийн хотхонд амьдарч суралцах хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
4. Оксфорд, Иел, Колумб гээд хүүхэд залуусын мөрөөдөл, сурахыг хүсдэг томоохон сургуулиудын нэрийг та дурдлаа. Зуны сургалтанд нь хамрагдсанаар ямар давуу тал болон боломжууд нээгдэх вэ?
Өөрийгөө сорих, дэлхийд нээлттэй байхын тулд англи хэл сурах нь хангалтгүй. Олон улсын орчинд өөрийгөө илэрхийлэх чадвар, зорилгоо тодорхойлох туршлага хэрэгтэй. Манай хөтөлбөр нь зөвхөн хичээлээр зогсохгүй хүүхдүүдийн бие даах чадвар, лидер ур чадвар, олон улсын харилцаа, өөртөө итгэх итгэлийг маш сайн хөгжүүлдэг. Хамгийн гол нь дэлхийн шилдэг их сургуулиудад бэлтгэгдэх суурийг тавьж өгдөг. Мөн хүүхэд залууст дэлхийн шилдэг сургуульд суралцах мөрөөдөл, тэмүүллийг бий болгож өгдөг гэж бодож байна.
Хүүхэд залууст эдгээр шилдэг сургуульд суралцах мөрөөдөл, тэмүүллийг бий болгож түүнтэй нь холбох гүүр нь, бүр цаашлаад тэтгэлэгт хүртэл хамруулахад нь туслах болно.
5. Тэгвэл Хан Хул Трэйвэл компанийн бусдаас ялгарах онцлог, сонгох шалтгаан нь юу вэ?
Манай компанийг сонгох олон шалтгаан бий. Нэгдүгээрт, хөтөлбөрийн агуулга, суралцах орчин. Бид дэлхийн брэнд болсон сургуулиудын гүүр нь юм. Дэлхийн том хотуудын төвд, нэр хүнд бүхий сургуулийн хотхонд суралцах боломжийг олгож байна. Сонгосон мэргэжлээрээ сурвал ирээдүйд ямар боломж байгааг олж мэдэх туршлага болох болно. Хоёрдугаарт, хүүхдийн аюулгүй байдалд бид маш их анхаардаг. Найдвартай хамт олон, боловсролын салбарт 10-аас дээш жил ажилласан туршлагатай багш хүүхдүүдийг дагаж явдаг. Гуравдугаарт, хүүхдүүдээ гадаад оронд аялуулж сургах хүсэлтэй боловч завгүй эцэг эхчүүд манайхыг сонгодог. Учир нь бид хүүхдийн зуны аялал хөтөлбөрт өмнө нь хүүхдүүд авч явж байсан туршлагатай 1-2 багш ажилтныг заавал хамт явуулдаг. Ингэснээр эцэг эхчүүдийн цаг завыг хэмнээд зогсохгүй бас зардал санхүүг нь хэмнэдэг.
6. Хан Хул нь дан ганц хүүхэд залуусыг гадагшаа сургалтад хамруулахаас гадна гэр бүлийн аялал байдаг гэж сонссон. Энэхүү аяллын талаар танилцуулаач?
3 дахь жилдээ зохион байгуулж байна. Бид зөвхөн аялал биш, боловсрол, гэр бүлийн хамтын хөгжлийг чухалчилсан. Манай хөтөлбөрт хамрагдсанаар гэр бүлээрээ хамтдаа мартагдашгүй зуны дурсамж бүтээж Лондонгийн дурсгалт газрууд, их сургууль, соёлын газруудаар зочилж, хүүхдүүд Англи хэлний мэдлэгээ сайжруулж, олон орноос ирсэн гэр бүлүүдтэй танилцаж хамт зугаалах хөгжих боломжтой. Мөн ээж аавууд англи хэлний мэдлэгээ сайжруулж, ганцаарчилсан болон ВИП сургалт авах боломжтой.
7. Мэдээж Англи, Америк зэрэг орны хувьд Монголчуудад ВИЗ-ны асуудал тулгардаг. Үүн дээр танай байгууллага хэрхэн ажиллаж, баталгаа өгдөг вэ?
Манайх нэр хүндтэй сургуулиудтай хамтран сургалтын аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг болохоор визийн асуудал гарч байгаагүй. Манайхаар явсан хүүхдүүд бүгд виз аваад хөтөлбөртөө амжилттай сайхан оролцоод их зүйл сураад ирдэг. Өнгөрсөн жил Иелийн их сургууль руу явсан хүүхдүүд маань бүгд АНУ-ын 10 жилийн виз авсан, түүний дотор Монголд амьдардаг хятад хүүхэд бас байсан. Гэр бүлүүд маань мөн Английн виз асуудалгүй авдаг. Аливаа визийн гол шалгуур нь аяллаа дуусгаад эргэж ирэх баталгаа, санхүүгийн чадавх байдаг. Манай хөтөлбөрт хамрагдах хүүхдүүд эцэг эхийн хамт виз мэдүүлэх боломжтой.
8. Хөтөлбөрт хэрхэн бүртгүүлэх вэ?
Одоогоор бүртгэл нээлттэй явагдаж байна. Бидэнтэй холбогдон зөвлөгөө авах, бүртгүүлэх, виз болон аяллын бэлтгэл ажлыг цогцоор нь хамтран зохион байгуулах боломжтой. Мөн хөтөлбөрийн талаарх нээлттэй өдөрлөгийг Бямба гариг бүр оффис дээрээ зохион байгуулж байгаа.
9. Ярилцлагын төгсгөлийн үгийг танд үлдээе
Баярлалаа. Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, дэлхийд өрсөлдөх чадвартай хүүхэд бэлдэхийн тулд зөв орчин, зөв туршлага, олон улсын exposure зайлшгүй хэрэгтэй. Та хүүхдэдээ дэлхийн түвшний боловсрол, шинэ сэтгэлгээ, олон улсын найз нөхдийн хүрээ, өөртөө итгэх итгэлийг нэг дор өгч чадна.
Дэлхийд өрсөлдөх чадвартай хүүхэд бэлдэхийн тулд зөв орчин, зөв туршлага, олон улсын exposure зайлшгүй хэрэгтэй. Та хүүхдэдээ дэлхийн түвшний боловсрол, шинэ сэтгэлгээ, олон улсын найз нөхдийн хүрээ, өөртөө итгэх итгэлийг нэг дор өгч чадна.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Амжилт хүсэе.
Баярлалаа, та бүхэнд бас ажлын амжилт хүсье
Утас:976-77079079, 976-80079079
Вэб хуудас: Hanhul travel & learn | summer school in UK and USA | Ulaanbaatar, Mongolia