2025 оны дөрөвдүгээр сарын 16-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэргийн мэдээлэл хүлээн авахдаа анхааралтай ханд. Алдаа гарч магадгүй. Ажил хэрэгч уулзалт дээр илүү анхаарч ажиллавал үр дүн гарна. Эрүүл мэндээ бэхжүүл. Од эрхсийн далд нөлөөнөөс улбаалан таны эрүүл мэнд суларна. Эрсдэлтэй алхам хийхээс болгоомжил.
Үхэр: Сайн танихгүй хүнтэй болгоомжтой харьц. Өнөөдөр өөрийн хариуцлага болон шийдэх асуудлуудаас зугтах гэж битгий оролд. Зарим хэцүү зүйлийг ч жам ёс үйлийн үр гэж хүлээн ав. Сүм хийд орж бясалгал үйлд. Сэтгэлийн хат, тэвчээртэй байх зэрэг нь таны гол түшиг байх болно.
Ихэр: Ажил хэргийн болон санхүүгийн үйл ажиллагаа тааламжгүй байж мэднэ. Аливаа алдаа нь таагүй зүйлсийг дагуулах өдөр тул ямар ч асуудалд онцгой анхааралтай байхыг зөвлөж байна. Санамсаргүй учрал таны амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Залуу хүмүүс амьдралаас сэтгэл ханамжийг авна.
Мэлхий: Далд нууц явуулгад автан буруу шийдвэр гаргах магадлалтай. Хариу үйлдлээ урьдаар сайтар бод. Зарим хүмүүсийн хувьд үл ойлгогдох нөхцөл байдалд орвол сэтгэлээр унах бололтой. Хүнд үед дотнын хүмүүс тань л дэмжлэг үзүүлнэ гэдгийг бүү март. Мөн ойр дотнын хүмүүсийнхээ бэрхшээлтэй асуудлуудыг шийдэх гэж хичээх хэрэгтэй болно.
Арслан: Удирдлагатайгаа харьцахад таагүй өдөр. Харин буруу зүйлд нэр холбогдох хэрэггүй. Удахгүй таны ажлын үр дүнг зохих ёсоор нь үнэлэх болно. Нэгэнт давагдахгүй хүчин зүйл тулгарвал биеэ зовоолгүй, цагийг сайхан өнгөрүүлэх үе. Буян хийж, залбирал үйлдэхийг зөвлөж байна. Эрүүл мэндээ анхаарч эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэхийг зөвлөж байна.
Охин: Бүхий л талын мэдрэмж өндөр байвал олон зүйлийг шийднэ. Тогтуун, тайван байвал танд сайны шинж дохио ирэх болно. Таны эрүүл мэнд, ажил хэрэг өөрөөс тань түлхүү хамаарахаар байна. Аливаа амжилтын замаа урт байлгахын тулд хэт яарах хэрэггүй. Бусдын аяыг харж аялдан дагалдах нь тийм ч сайн нөлөө авчрахгүй гэдгийг санаарай.
Жинлүүр: Нарийн тооцоотой байдал шаардсан ажил хэргээ явуул. Холоос ирэх мэдээлэл таатай үр дүнтэй байна. Чухал ажил хэргээ ойр дотнын хэн нэгнээс бусдад бүү мэдэгд. Гадаад нөхцөл байдлаас болоод шийдвэртэй алхам хийх цаг хараахан болоогүй байна. Сэтгэл санаа тайван байхын тулд хамтрагч нартайгаа ирээдүйн үр өгөөжийн асуудлаар ярилц.
Хилэнц: Танд гэнэтийн бэрхшээл тулгарна. Та үүнд бэлэн байх хэрэгтэй. Ивээн тэтгэгчээ алдаж магадгүй. Гэхдээ боломжийг зөв ашиглавал тантай хамтрах өөр хамтрагч гарч ирнэ. Хэрвээ тулгараад байгаа асуудлуудаа шийдэж чадвал бол та дараагийн алхмаа хийж болно. Гэхдээ үүнд тодорхой цаг хугацаа орно гэдгийг сана.
Нум: Онцын шаардлагагүй бол дотнын хүмүүсийнхээ ажил хэрэг, амьдралд бүү оролц. Өөрчлөлтийг шинэ урам зориг болго. Үл ойлголцлоос болж болгоомжгүй шийдвэр гаргавал та бүхий л бүтэлгүйтлийн буруутан болно гэдгийг анхааруулъя. Шинэ үйл хэрэг эхлэх, шинэчлэл хийх зэрэгт амжилттай байхыг од эрхэс зөвлөж байна.
Матар: Ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх ур чадвартай байна. Ажил хэргээр хүмүүстэйгээ шөргөөлцөлдөх магадлалтай. Сайн санасан хэн нэгэн бодит байдал дээр таны эсрэг байж магадгүй. Энэ нь танаас тэвчээр тэсвэр их шаардсан үйлдлээр илрэх тул ухаалаг байх нь чухал. Та байдлыг нухацтай үнэмшилтэй тайлбарлаж, бүү бухимдаарай. Дуусаагүй ажлаа дуусгавал үр дүнд хүрч чадна.
Хумх: Зорилгодоо хүрэх зүтгэл таныг хөдөлмөрч, нямбай хүн болохыг харуулна. Мөн зорилгодоо хүрэхийн тулд сайн төлөвлөгөө чухал байгааг сана. Төвлөрөх орон зай хэрэг болно. Өнөөдөр та ганцаар байхыг хүсэж үүнийг эргэн тойрныхондоо зөв ойлгуулж чадах бололтой.
Загас: Үйлчилгээний салбарт ажиллагсдыг шагнал, бусад урамшуулал хүлээж байна. Мөн худалдааны ажилтнууд ашиг олох боломж гарна. Ажил хэргийн чухал уулзалтуудаа өдрийн эхний хагаст амжуулж эртхэн амрах талаар бодох хэрэгтэй. Эрүүл мэндээ хамгаалж эмчилгээ хийлгэхэд сайн өдөр. Гоо сайхандаа анхаар. Анхаарч цаг гаргахгүй бол гэр бүлийн зүгээс дарамт ирнэ.