Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны “Минж-Үржүүлэг” гэдэг газар “Туул” голд суудлын автомашин живж зорчигчид нь автомашин дээрээ гарсан байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 15:41 цагт Онцгой байдлын газарт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Такома” загварын суудлын автомашин “Туул” голын усанд живж иргэн Э /49 настай эрэгтэй/, П /45 настай, эмэгтэй/, Н /40 настай, эмэгтэй/ , Н /4 настай, эрэгтэй/ нар автомашиныхаа бүхээг дээр гарсан байсныг эсэн мэнд аюулгүй газар гаргаж, автомашиныг нь уснаас татан гаргасан байна.
Нийгэм | 2025-04-16
Сэтгэгдэл бичих