Dark Light
Нийгэм | 2025-04-16

ХОВД: 670,4 МЯНГАН ТОЛГОЙ МАЛ ТӨЛЛӨЖ, 18284 ТӨЛ ХОРОГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Ховд аймгийн 17 сумын 91 багийн нутаг дэвсгэрт 8413 малчин өрхийн 3.5 сая мал өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс 1425,6 мянган эх мал төллөхөөс 670,4 мянган толгой мал төллөж, төл бойжилт 97,3 хувьтай байгаа бол 18284 төл хорогджээ.
Өнгөрсөн онд Булган суманд мал, амьтны гоц халдварт өвчин бог малын мялзан, ямааны годрон тус тус бүртгэгдсэн бөгөөд Алтай, Булган, Үенч сумдад мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалд 1302 өрхийн 523.568 толгой мал вакцинжуулаад байна.
Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Булган суманд хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх хөрсний чичирхийллийн хэмжээг бичигч станц багаж суурилуулах, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, болзошгүй цаг агаарын гаралтай бүх төрлийн урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг иргэдийн утсанд масс мессеж үйлчилгээгээр хүргэх зорилтын хүрээнд үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлж байна.
Мөн Жаргалант, Булган суманд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийж байгааг аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд танилцууллаа.
УОК-ын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тус хуралдаанд оролцох үеэрээ гамшгийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүн, техник хэрэгслийн судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, шаардлагатай үед дайчлан ажиллуулах төлөвлөлтийг оновчтой хийх, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тогтмол заавар, зөвлөгөө өгч, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, дадлагыг тогтмолжуулах, орон нутгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бүх шатны Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлагын системийг хөгжүүлэх, шаардлагатай хөрөнгө, зардлыг шийдвэрлэж ажиллахыг чиглэл болголоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00