Dark Light
Нийгэм | 2025-04-16

ХҮҮХДИЙН ГАР УТАС ХУЛГАЙЛСАН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгсэд хүүхэд болон эмэгтэйчүүдийг чиглэж байна. Тодруулбал: Нэр бүхий ПС тоглоомын газарт манай хүүхэд гар утсаа алдсан гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тухайн иргэний IPhone 12 promax загварын гар утсыг иргэн Б хулгайлсныг цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Нийслэл хотын хэмжээнд 2024 онд бүртгэгдсэн халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон иргэдийн 82.5 хувь нь эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдүүд байна.

Иймд эцэг эхчүүд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдэдээ мэдээлэл өгч мөн зах худалдааны төв болоод автобусны буудал, олон нийтийн газарт сонор сэрэмжтэй анхаарал болгоомжтой зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00