2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажлын байранд амгалан тайван байдал ноёрхох байх боловч энэ нь их шуурганы өмнөх нам гүм байж мэднэ. Алдар нэр, байр суурь хөөцөлдсөн хэн нэгэн таны араар хорон үйлдэл гаргана. Өнөөдөр бусдад хэт шүүмжлэмтгий, шаардлагатай хандах хэрэггүй. Ямар нэгэн тооцоолоогүй алхам хийхгүй байхыг хичээ.
Үхэр: Хэн нэгэнт итгэж, бусдын тусламжид найдсаны хэрэггүй. Танд өөрийн хүчээр ажлаа амжуулж, хувийн эрх чөлөөтэй байх нь чухал. Өнөөдөр байр сууриа хамгаалах болон үнэн шударга явдлын төлөө зүтгэх нь багагүй хохирол амсуулна. Гэхдээ олон хүний нүдэн дээр бүх хүчээрээ өөрийгөө босгох хэрэгтэй.
Ихэр: Хэн нэгний сөрөг үйлдэл тантай ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ. Энэ нь эрч хүчийг чинь бага зэрэг сулруулах болно. Бусад хүмүүсийн итгэл найдварыг алдахгүй байх хэрэгтэй. Албан тушаалын байр сууриас шалтгаалан ажил хэрэгт их цаг заваа зарцуулах шаардлагатай болох бөгөөд хайртай хүмүүсийнхээ хүсэл сонирхлыг сонсохгүй, зөвлөлдөхгүйгээр зарим нэг зүйлсийг өөрийнхөөрөө хийх юм бол буруудна.
Мэлхий: Уран бүтээлч хүмүүс жинхэнэ амьдралд нийцсэн сонирхолтой бүтээл хийхийг хүснэ. Шинэ хуучин санаа бодлын зөрчил, гаднын нөлөөний харилцан үйлчлэл таны оюун бодолд үймээн бий болгоно. Гэхдээ биеэ зөв мэдрэх байдал танд аливаа ажлыг зорилготойгоор дуусгах чадварыг өгөх болно. Зөн совин болоод шинийг сэдэх авьяас аль ч салбарт урагш ахих боломж олгоно.
Арслан: Бусадтай харилцаа холбоо тогтооход тааламжтай болохыг од эрхэс зааж байна. Од эрхсийн ивээсэн боломжийг бүү алд. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд ер бусын идэвх гаргах үе. Аж амьдралаа өөрчлөхийн тулд дахин нэг урагшлах алхам хийх хэрэгтэй байна.
Охин: Хариуцлагатай дүгнэлт хийх өдөр. Өнгөрсөн түүхээ анхааралтай ажигла. Учир нь олдохгүй олон үйл явдлын дундаас та өнгөрсөн болон ирээдүйг дүгнэх чадвараа ашиглан, үр ашигтай гарч чадна. Өнөөдөр өөрийн зөн билиг, дотоод мэдрэмждээ илүү найд. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, өөрчлөлт шинэчлэлт хий.
Жинлүүр: Биеэ болгоомжтой авч явж байхыг танд од эрхэс зөвлөж байна. Шаардлагагүй зарлагууд гаргахаас сэргийл. Хүлээн авч буй мэдээллүүдийнхээ үнэн эсэхийг сайтар нягтлан шалгаж, бичиг баримтаа нэг бүрчлэн хяна. Үйл явцыг эерэг тал руу чиглүүлэх хүсэл эрмэлзэл танд өөртөө итгэх итгэлийг нь эргүүлэн авч ирнэ.
Хилэнц: Төлөвлөгөө бодит байдал хоёр зөрчилдөж, таныг туйлдуулна. Эрч хүчээ хуримтлуулахын тулд бага зэрэг амар. Та ахмад, туршлагатай хүний үгийг сайн сонсох хэрэгтэй. Танд мэдлэг байгаа ч туршлага дутах асуудал тулгарна. Ажлын ачаалал, нойргүйдлээс болж эрүүл мэнд сайнгүй байна. Цаг агаар зохицуулж хоол хүнсээ өөрчил.
Нум: Аливаа шийдвэрийг гаргахдаа хамтрагчтайгаа зөвлөж байх нь бэрхшээлийг давах боломж олгоно. Бүх бэрхшээлийг зайлуулж чадахгүй ч хичээн ажилласны үр дүнд гол асуудлын ард гарна. Өнөөдөр хэцүү байсан ч хайр сэтгэлийн асуудлаа зүрх сэтгэлээрээ жолоодохгүй байх нь зөв. Хайр дурлалын адал явдал таныг сэтгэл хөдлөлд автуулна. Ажил амьдрал хоёрын нэгийг сонгох хэрэг гарч мэдэх юм.
Матар: Дургүй зүйлээ хийх нь хэцүү ч энэ нь зарим үед танд тус болно. Энэ өдрийн гол үйл явц таны амьдралын зуршил дадлаа өөрчлөхөд чиглэж байна. Хүссэн үр дүнгээ олж авах нь их эрч хүч танаас шаардаж байна. Гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүстээ өөрийгөө хир хариуцлагатай, тэвчээртэй, бүтээлч гэдгээ харуул.
Хумх: Өр тавьж, мөнгө бүү зээл. Эс тэгвээс санхүүгийн дарамтаас гарч чадахгүй байж магадгүй. Хэрэглээний зардлаа боломжийн хирээр багасга. Эрүүл мэндээ анхаарч, амьдралын хэв маягаа зөв болго. Одоогийн тодорхойгүй нөхцөл байдлаас болж амьдралын хэмнэл өөрчлөгдөх магадлалтай.
Загас: Өнөөдөр тайван нам гүм байдлыг эрэлхийлбэл урам зориг дээшилнэ. Зарим нөхцөл байдлыг даван туулах нь таны боломжоос илүү хүчтэй байвал санаагаар бүү уна. Ухаалаг байж сэтгэлийн хөдөлгөөн, яаруу үг хэлээ барь. Үүссэн нөхцөл байдлыг зөв зохицуулж чадвал нэр хүнд тань нэлээд дээшилнэ. Сайн найзууддаа цаг заваа зориулан сэтгэлийн дэмжлэг өг. Энэ үйлдэл харилцаа холбоог улам бэхжүүлэх болно.