Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2025 оны дөрөвдүгээр сарын 18-ны өглөө зарлан мэдээллийн “ЦУГЛАР”, “Улбар шар” кодтой дохиогоор ажиллалаа. Дэд дарга, дэд хурандаа Э.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн алба хаагчдын дулааны улирлын хээрийн хувцас, хээрийн үүргэвч, офицер цүнхэнд бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа. Бэлэн байдлын үзлэгт нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хамрагдлаа.
Нийгэм | 2025-04-18
Сэтгэгдэл бичих