Dark Light
Нийгэм | 2025-04-18

ГХЯ: Б.ОРГИЛ-ЭРДЭНИЙН ТАЛААР МАЛАЙЗ УЛСААС ХАВСРАН СУУХ ТАЙЛАНДЫН КОНСУЛЫН ГАЗАРТ ХАНДСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Ice top хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ буюу Eyescool Малайз улсад сураггүй болсон тухай түүний дүү Б.Од-Эрдэнэ мэдээлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.
-Ice top хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнэ Малайз улсад сураггүй болсон тухай дүү нь цахим сүлжээнд мэдээлсэн. ГХЯ түүний талаар ямар нэгэн мэдээлэл авсан уу?
-Б.Оргил-Эрдэний дүү Б.Од-Эрдэнэ 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр “Ах минь 2025 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөс хойш ямар нэгэн холбоогүй болсон. Малайз улсад сураггүй болоод байна. Түүнийг эрэн сурвалжилж өгөөч” гэх хүсэлтийг гаргасан. Бид мэдээллийн дагуу Малайз улсыг хавсран суух Тайландын Консулын газарт хандсан байгаа. 
-Ямар нэгэн сураг ажиг гарсан уу?
-Хамгийн сүүлд өчигдөр мэдээлэл авахад ямар нэгэн сураг гараагүй байсан. Өнөөдөр дахин холбогдож лавлана. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл ирвэл мэдээлэх болно. 
-Гадаад харилцааны яамнаас Консулын газарт хандсан гэхээр тэндхийн цагдаад бүртгэгдээд эрэн сурвалжилж байгаа гэсэн үг үү?
-Ямар ч байсан Элчин сайдад мэдээлэл өгсөн. Одоогийн байдлаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11