Dark Light
Нийгэм | 2025-04-18

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНИЙ АЖИЛ 80 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг 2025 оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгах ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 225 метр төмөрбетон гүүр барих ажил үргэлжлээд явж байна. Өнөөдрийн байдлаар завсрын тулгуур суурилуулалт 80 хувьтай, баруун, зүүн, урд, хойд захын тулгуурын ажил дууссан. Өчигдөр дам нурууг угсарч эхэлсэн, нийт таван ширхэг дам нурууг байрлуулаад байна. Уг гүүрэн байгууламжид 18, 21, 25 урт метр 50 дамнуурга угсарч байрлуулахаар төлөвлөсөн бөгөөд дамнуургыг 2024 онд “Улаанбаатар БҮК” ХК-д цутгаж хүчитгэж бэлдсэн” гэв.

Зайсангийн хуучин гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд баруун гүүрийг 2023 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Шал суурийн арматур, дам нуруу бэлтгэх, газрын түвшнээс доош 17 метр гүнд шон суурилуулалт хийсэн. Тэгвэл өнөөдөр Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11